sonin.mn
ТОКИО. /RIA Novosti/. Крымд хийх айлчлалаа цуцлахыг Японы Гадаад хэргийн яам тус улсын Ерөнхий сайд асан Юкио Хатоямад зөвлөжээ. 2009-2010 онд Японы Засгийн газрыг тэргүүлж байсан Хатояма ирэх долоо хоногт Орост хийх айлчлалынхаа хүрээнд Крымд очиж магадгүй гэж тус улсын хэвлэлүүд өнөөдөр мэдээлсэн юм.
 
“Хатоямагийн Крымд хийх айлчлал нь Крым Орост нэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Японы Засгийн газрын байр суурьтай зөрчилдөж байна. Энэ шийдвэрээ эргэн хараасай гэж бид хүсч байна” гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдсэнийг “Санкэй” сонин уламжиллаа. Хатояма тавдугаар сард Токио хотод жил бүр зохион байгуулдаг Оросын соёлын өдрүүдийг зохион байгуулах комиссын дарга юм. Уг арга хэмжээнд бэлтгэх зорилгоор тэрбээр ирэх долоо хоногт Москвад айлчилж, дараа нь Крымд очихоор төлөвлөж байгаа бололтой.
 
Крым Орост нэгдсэн тухай асуудлаарх “Их-7”-гийн орнуудын нэгдмэл байр суурийг Япон улс баримталж байгаа учраас Хатоямагийн айлчлал нь “Орос Крымыг өөртөө нэгтгэснийг хүлээн зөвшөөрч буйг илтгэх баримт болж болзошгүй” аж. Үүнээс гадна, Японы Гадаад хэргийн яам 2014 оны долдугаар сард иргэддээ хандан "Крым нь аюулын дөрвөн зэрэглэлийн гуравдугаарт байгаа учраас тийшээ явахгүй байхыг" зөвлөжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: