sonin.mn
Нэг. Хагарал
Миний ойлголтоор Монголчууд хагаралдсан үедээ байнга хожигдож хохирч ирснийг өтгөсийн өнгөрүүлсэн түүх хүүрнэдэг. Соц нийгмийн цаг үед хагарах бутрах, салах сарних, нэг нь нөгөөгөө үгүйсгэх “чадваргүй” байсан юм уу даа, монголчууд. Түүнийг одоочилбол дарангуйлж давтаж байсны "гай" гэж хэлцгээдэг. Хагаралдах чадваргүйдээ ч биш юм аа. Өнгөрсөн түүхээсээ сургамж авсан гэсэн үг гэж мунхаглана би. Ард түмэн нь дэгтэй жаягтай байсан, төр нь засаглаж чаддаг байсанд л хамаг учир байсан юм биш үү. 
 
Гэтэл өнөөдөр ард түмэн ч байна, төр засаг ч байна. Тэгээд гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг. Тэгвэл хагарал байна уу гэвэл дээд цэгтээ хүрч байна гэж хэлэхэд хилсдэхгүй биз. Тэр ч бүү хэл хагарал, бутралын олон төрөл зүйл, үйл хэлбэр ч тогтож. Тэр нь нийгмийн сэтгэл зүйд хүмүүсийн хооронд “хүйтэн дайны” хэлбэртэй тусгалаа олсон нь харамсаад ч баршгүй асуудал хүртлээ хүрээгээ тэлж яваа нь нууц биш болов. Яагаад ийм болов. 
 
Хагарлын хүрээ нэгэн гэр бүлийн айл гэрээс дэвэрч, төр засаг, албан газар, хамт олныг хүртэл нэгэнт хамрав. Шалтгаан нь туйлшрал, улс төржилт; нам эвслээр талцах байдлыг хуулийн хүрээнд төр засгаас дэвэргэсэн явдал юм. Ялангуяа сонгуультай жилийн хагарал, талцал, эвдрэлцлийн муу муухайг яана. Соц үеийн сонгуульд хүмүүс сайхан хувцсаараа гангараад адил зүсмийн мориор ижилсээд сонгуульд оролцох нь нэгэн бодлын ард олондоо төрийн том баярын, хүмүүсийн эв нэгдлийн сайхан өдөр байж. 
 
Хагарлын тухай баримтуудыг хүүрнэе. Амьдрал ажлын бүх явцад л хагарал дайралдана. Хоёр хүн чи АН нам, би МАН нам гэлцэх нь хагарлын том шалтгааныг дэвэргэгч гол хүч. Би тийм үзэл баримтална, тэр чинь ардчилал гэнэ, чиний тэр үзэл чинь хуучинсаг гэнэ, түүнийг Соц Ко үзэлтэн, бүр явсаар баруунтан, зүүнтэн, улаан, цэнхэр гэж хоорондоо талцана, хагарна, Жижиг намууд хүртэл хагаралд хүч нэмж дэвэргэнэ. 
 
Нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр би ардчилал, чи хувьсгалт гээд хоёр тал хараад суучихна. Төр засгийн өнөөгийн удирдагчдын дунд тэрний тал, түүний талын хүн гэж хуваагдан хагарч, ашиг сонирхлын, ахан дүүсийн, амин хувийн, алт мөнгөний зөрчил үүсгэн хагарна, түүнийгээ фракци гэвд гадаад нэр өгчихсөн хагарч талцана. Ахмад залуу дунд үеийнхэн хоорондоо талцан хагарна. Аав ээж хүү охид ч хагарч талцана, түүнийгээ үзэл бодлын зөрүү гэж нэрлэнэ. 
 
Баяр ёслол хийхдээ хагарч, талцаж ардчилал шинэчлэл нэрийн дор ардын уламжлалт түүхэн баяраа зэрэмдэглэн хуваана. Энэ их утга учиргүй хагарал хуваагдал юунд хүргэх, монголчуудыг ямар байдалд оруулж, ямар сайн зүйл авчирч, хэний идэш зууш болгох гээд байгаа нь нэг л тодорхой бус. Тэр хагарал хуваагдлаа зөвтгөж өнгөрсөн түүхээ гуйвуулан байж хагарахыг яана. 
 
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын гишүүд хүртэл хагарч, суудаг суудлаа хүртэл хувааж талцана. Сургуулийн оюутан, сурагчид хүртэл ээж аав/ багш нарынхаа үзэл бодол, өмсөх зүүх, унах эдлэхээр хуваагдаж хагарна. Нэг байгууллагын хамт олны дунд үзэл бодлын, баян хоосны зөрүүг үүсгэж хуваана. Бодит үнэнийг хэлбэл дөрвөн жилийн эргэлтээр сонгуульд ялсан нам түрэмгий байдлаар далайлган монголчууд ялсан тал руугаа ханарч хагаран, ялагдсанаа ажил амьдралгүй болгож хагарна. 
Такси, автобус, микроны жолооч нар хүртэл зам, хуваарь цагаа булаалдаж хэмхэлдэнэ. Нэг сум баг хорооны иргэд хойроос гурав хуваагдан хагарч байна. Энэ бол олон намын гай гээд хэлчихэд буруудах зүйлгүй. Гэр бүл салалтын, үр хүүхэд өнчрөлийн шалтгааны нэг хэсэг нь улс төр, үзэл бодлоор хагарч хуваагдсантай шууд холбогдон илэрч байна. Дэлгүүр цайны газрын эзэд ажиллагсад хүртэл биө биөнээ хялайж хагарна. 
 
Гудамжны цэвэрлэгчид хүртэл тэрний үүний хүн гэж хуваагдана. Нэг гудамж орцны зэргэлдээ тоотод суудаг хоёр айл хүртэл бие биенээ гоочлон муу хэлж хагарна. Архи тамхи шаглагчид, наймаачид, дамчид, захчид биеэ үнэлэгчид хүртэл бие биендээ “шавар боллоо" гэлцэн ад үзэн хагарна. Гудмаар яваа машины жолоо баригчид бие биенээ үл хүндэтгэн замын хөдөлгөөний явцад хэрэлдэн муу үгээр харааж, аваар осол гаргах хүртлээ хагарч явна. Хөдөөгийн малчид, тариаланчид бэлчээр талбайн асуудлаас үүдэн бас л хагаралтай, телевиз сонинууд хагарал хуваагдалтай харагдах нь энүүхэнд. 
 
Хагарал газар авч хүч нэмсний тухай баримтууд амьдралд нэн олон. Эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүд хүртэл үзэл бодлын зөрчлөөс болоод даралтаа өгсгөдөг гэж байгаа. Зохиолчид, урлагийнхан, сэтгүүлчид, тамирчид, оюутан сурагчид, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэд, банк санхүү, эдийн засгийн салбар, улс төрчид, тэр ч бүү хэл траншейнынхан, хогийн цэгийнхэн хүртэл тэр аяараа хагаралтай, үгүйсгэлтэй явсаар бүтэн 25 жил боллоо. 
 
Энэ бол бидний амьдралд байгаа, байх ёстой асуудал мэт болчихсон зүйл. Үүнийг одоо яах вэ? Гэсэн асуудал хэн хүний сэтгэлийг зовоож байна. Гэтэл энэ талцал, хуваагдал, хагарлыг бүр дэвэргээд хүний өдөр тутмын амьдралд нөлөөлөөд, шинэ хойч үед маань буруу муу зуршил болоод байгаа энэ цаг үед монголчууд бид яах ёстой вэ? 
 
Ухаант монгол хүний санаа сэтгэлийн тэлчил, зовлон болсон энэ асуудлыг яаж шийдвэл зохилтой вэ гэсэн асуудал өдөр бүр урган гарсаар байна. Нэгэнт Монгол даяарт үүссэн монголчуудын дотоодын гэх хурц энэ асуудалд цэг тавих сэтгэлзүйн санал санаачилга хэрэгтэй юу? Эсвэл хагарлыг зөнд нь орхиод, улам дэвэргээд үргэлжлүүлээд явах ёстой юу гэх олон бодол сайн санаат хүн бүрт төрж яахаа үл мэдэн балмагдаж будлин, ямартай ч нам эвслээр хуваагдах явдал Монголд, монгол хүнд сайн үр дагавар авч ирэхгүй гэдгийг хэлж, тэр талаар төр засаг нь ч, иргэд ч, эрх зүйн хүрээнд ч нэгийг хэлэлцэж шийдвэрлэх цаг үе ирсэн бус уу? 
 
Хоёр. Эвлэрэл
 
Хагарал хуваагдлын эсрэгэвлэрэл, нэгдэл гэж хүнтөрөлхтөнд нэгсайн зүйл, сайхан санаа, буяны үйлс байдгийг бид мартах ёсгүй. Монголчуудын өнөөгийн ахмад үе хүн төрөлхтөний жам ёсоор тавилан төгсөхөөс өмнө тэдний эв нэгдлийн их сургамжийг хойч ирээдүй үр хүүхдэд үлдээн авч хоцрох явдал монголчуудын хувь тавилан, зөв хөгжлийн түлхүүр юм биш биз гэх бодол сэтгэлд байнга хургана. 
 
Харин одоо монгол хүн бүр эв нэгдлийн төлөө тууштай тэмцэж бүр болохгүй аваас боссон ч болох мэт санагдана. Эвлэрэлийн замыг сонгоход чухалчлах олон шалтгааны дотроос хамгийн чухал нь "Зуун ямаанд жаран ухна"-ын үлгэрээр (2 сая насанд хүрсэн иргэнд) ахадсан олон нам эвслээ эхлээд цэгцлэх цаг болсон гэх яриа монголчуудын доторх учир мэдэх, учиг зангидах ухаант хэсгийн амны уяа болсон энэ асуудалд эвлэрлийн замын хамгийн чухал нь байж мэдэх асуудлыг хүн бүхэн өдөр бүр хөндсөөр байгаа нь нэгийг хэлнэ. 
 
Үүнийг бичигч би өөрөө төөрөгдлөөр биш хувь заяагаар намтай холбогдсон. Гэвч сүүлийн үед нэгдэл нэг л биш гэдэгчлэн намууд нэг л биш болсон энэ цаг үед хуваагдлыг биш эвлэрлийг хүсч байгаа учир энэ сэдвийг хөндөв. Тэгээд энэ олон намыг яахав. Тэгээд гэж үү? Тэгвэл Үндсэн хуульдаа иргэний нийгэм гээд хуульчилсан байгаа бэлэн тэр жорыг одоо шууд баяжуулан авч хэрэгжүүлэх цаг болсон биш үү. 
 
Иргэний нийгэм байгуулна гэж хуульчилсан тэр үг одоо үйлдэл дээрээ хэлбэрийн төдий байгаад л хамаг учир байна. Үндсэн хуульдаа өөрчлөлт нэмэлт оруулахаар зэхэж буй шийдлийн гэх шинэ засгийн газрын зорилго бодлого төвлөрч яваа энэ цаг дор гишүүнчлэлгүй намын иргэний нийгмийн тогтолцоог жинхэнэ ёсоор хуульчилбал зүйтэй мэт санагдана. 
 
Бас монголын эвлэрэл, эв нэгдлийн хуультай болбол аятай юу гэсэн санаа төрдөг. Ингээд иргэний нийгмийн байгуулалтаа хуульчлах явцад засаг захиргааны нэгжийн, иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх үүрэг дотор сонгуулийн тогтолцооны зарчмыг оруулж хуульчилбал нам эвслээр талцах явдал арилах талтай гэх бодол хөвөрнө. Иргэний нийгэм байгуулахад үндсэн хуулийн голлох байгууллага болохыг иргэдийн төлөөлөгчдийн хуралд шилжүүлэн үүгээр иргэдийн санаа бодол, зорилго чиглэл, амьдралын шийдэл, сонголт хийх, нэр дэвших эрх зүйн цэг төв болгож хуульчилж өгвөл цөөхөн монголчуудын талцал хагарал арилах мэт совин татах нь юуных вэ? 
 
Үүнийг бодох хэрэгтэй. Эцэст нь биднийг хийсвэр сэтгэлгээнээс үүссэн, бас албан тушаал, авилгад шунасан хоосон чанар хуваагаад талцуулаад байна. Нам гэдэг ямар ч сайхан, түүхэн улс төр нийгмийн чанартай, нэртэй байгаад монголчуудад юу өгөв. Хоёр сая иргэнээс олон нэртэй нэг л аргатай, хаан хатан царайтай, хэт зүй бусаар хөрөнгөжсөн, хуваагдал талцлын үүд нээгч нам гэгчид хүчээр нэгдсэн хэсэг бүлэг хадны мангаанаас салбал бидэнд эвлэрэл, нэгдэл ирэх нь зайлшгүй. 
 
Бид зөвхөн хөгжил дээр биш нэрэн дээр л талцаад байна. МАН, МАХН, АН, Ногоон, Үндэсний, Эх орон гэх мэт нэр хаяг, тамга тэмдэг л цөөн монголчуудыг хувааж хагаралдуулаад байгаа юм биш үү. Бид энэ нэрсийг сонсож хууртана, тэр нь дээр, энэ нь сайн гэж талцана, тэдгээр нэртэй холбоо бүхий дүр зураг бидний тархи толгойд овоорч биднийг бас хуурч чадна. Тэр нэрийг сонсон, тэр дороо та бид өөрсдийгөө бусад хүн, эсвэл хэсэг хүмүүсээс өөрийгөө ялгаатай юм шиг бодож, илүү юм шиг мэдэрч итгэж эхэлнэ. 
 
Та бид өөрсдийгөө бусдаас өөр намаас бүр хол давуутай мэт салган тусгаарлаж бодоод төсөөлөөд байдаг. Энэ мэтээр бидний цөөн Монгол өөрийгөө болон бие биенээ зовоож, эсрэг тэсрэг хандаж хагаралдана. Ийм учраас нэгнийхээ эсрэг нэр хаяг, үйл хөдлөл, үг хэлээ бил үүдэн хуваагдаж бас буруу ойлголт төрүүлдэг. Бид адилхан монгол хүмүүс гэсэн ойлголтоос татгалзаж, бид бие биенээ зүгээр л хүлээн зөвшөөрч таньж мэдэх чадвараа алддаг. 
 
Тэгээд хуваагдал, талцал, хагарал үүсдэг. Тэгвэл энэхүү хоосон чанарын нэрний нөмрөгийг нь хуулан хаяад бүгдээр Монгол гэх их айлын гишүүний том нэрэн дээр төвлөрч чадвал хагарал, хуваагдал арилж, жинхэнэ Монгол эвлэрэл баттай тогтох мэт сэтгэгдэл бодолд минь хургаж, зүүдэнд торолзох нь энүүхэнд байна. Бид хагарлаа эвлэрэл болгох цаг ирсэн тэр цаг нэгэн мэргэн хүний хэлсэнчлэн яг бидний амьдарч байгаа энэ цаг үе мөн болой. 
 
Эвлэрлийн цаана монгол хүний нэр төр өргөгдөж, Монгол гэгч их айлын сүр хүч зузаарч, иргэдийнх нь дотроос жинхэнэ сор хүн төр засгийн үнэ цэнэ, хүндлэл хайр, ажил хэрэгч, эх оронч чанар илэрч, хөгжил хөвөрч, амьдрал цэцэглэх мэт бодогдоно. Эвлэрлийн төлөө монголчууд хүүрнэх цаг болсон. Тийм цаг яг өнөө үе билээ. Үр хүүхдүүдэд минь, Их Монгол минь амины дайтай үнэ цэнэтэй юм нь гагцхүү хагарал биш эвлэрэл.
 
Баянзүрх дүүргийн иргэн Ц.Ядамсүрэн