sonin.mn
ДЭМБ-ын судалгаагаар хүн амд зайлшгүй шаардлагатай эм болон эмэн бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй байдаг 10 орны тоонд Монгол Улс багтжээ. Манай улс эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг гаднаас импортолдог учраас эмийн сангуудад худалдаж байгаа эмийн үнэ хэт өндөр байдаг аж. Дэлхий нийтэд 2 тэрбум гаруй хүн өөрт шаардлагатай, бага өртөгтэй эмийг худалдаж авч чадахгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирч байгаа гэсэн судалгаа гарчээ. Монголчуудын хувьд ч ийм байдал тулгарч байгааг үгүйсгэх аргагүй. Иймд эмийн уян хатан үнийн бодлого баримталж иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болжээ.
 
Бид энэ байдлаас гарахын тулд эмийн салбарт ил тод байдал нэвтэрснээр эмийн үнэ буурах боломжтой гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна. Иргэдэд очих эмийн хүртээмжийг сайжруулж, чанартай эм, эмэн бүтээгдэхүүнийг хүргэж, хэт өндөр биш өртгөөр хүргэх боломжийг бий болгоход анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр эмийн үнэ хэт өндөр байгааг хаа хаанаа  шүүмжлэх боллоо. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы үеэр гишүүд ч энэ асуудлыг хөндөж импортын эмийг 5-6 дахин нугалж борлуулж байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж шүүмжилсэн юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: