sonin.mn
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 36.5 сая ам.доллар, 92.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк 1984.50 төгрөгийн хаалтын ханшаар 16.0 сая ам.доллар, мөн 76.0 сая юанийг 315.81 төгрөгийн хаалтын ханшаар тус тус нийлүүлэв. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 9.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк  100 хувь биелүүллээ. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. 
 
 Б.Заяа
Эх сурвалж: