sonin.mn
Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 2014 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд энэ оны 1 дүгээр сарын нэгний өдрөөс 3 дугаар сарын нэгний хооронд 60 хоногийн хугацаанд зохион байгуулжээ.  Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлэв. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол нэг мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулсан, нэг мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна. Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлжээ. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагад мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах 1671 эрх бүхий албан тушаалтан ажиллаж байна. Тэдгээрээс төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын 113 байгууллагад 121 эрх бүхий албан тушаалтан, салбар нэгжийн байгууллагуудад 1550 эрх бүхий албан тушаалтан бүртгэгдэв.
 
Б.Туул
Эх сурвалж: