sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Өмнөд Солонгос болон Саудын Арави цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Өмнөд Солонгосын “Chosun Ilbo” сонинд мэдээлснээр, Саудын Аравийн нутаг дэвсгэрт нийт 2 тэрбум долларын өртөг бүхий “SMART” ангиллын хоёр реактор барихаар талууд тохиролцсон байна. “Саудын Аравийн эрх баригчид 2040 он гэхэд 12-оос 18 хүртэлх тооны атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа бөгөөд эхний захиалгаа ирэх жилээс өгч магадгүй” гэж Өмнөд Солонгосын төлөөлөгчид мэдэгджээ.
 
Өмнөд Солонгосын цөмийн эрчим хүчний судалгааны хүрээлэнд зохион бүтээсэн SMART ангиллын реактор нь дэлхийд хамгийн овор багатай, авсаарханд тооцогддог байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: