sonin.mn
Орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 820.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18646 зээлдэгчийн нийт 548.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.69 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 29751 иргэнд 1679.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: