sonin.mn
Гантөмөрийн Уянга тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг өргөн барихаар болжээ. Түүний АНУ-ын иргэн Каплад уучлал үзүүлсэн явдал нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж буй тухай эх сурвалж өгүүлж байна.  УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга өнөөдөр Төрийн ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр:
"Ерөнхийлөгчид нэг асуудлаар хандах гэж байна. Энэ бол одоо гадны АНУ болон Филиппиний иргэн Капла нарын иргэдийг Ерөнхийлөгч өршөөсөн байгаа. Тэгвэл бид Ц.Мөнхбаярыг суллаач ээ. Ц.Мөнхбаяр бол улсад учруулсан мөнгөн хохирол байхгүй. Харин ч олон нийт бүгдээрээ Мөнхбаярыг суллаач ээ гэж дийлэнх олонх нь хүсч байгаа бодож байна. Капла нарын хэрэг Монгол Улсын шүүхээр хуулийн дагуу явж байгаа хэрэг. Эцэслэн шийдэгдээгүй байгаа. Гэтэл одоо зарим нэгэн хуулийг зөрчиж уучлал үзүүлсэн байна. Хэрвээ Монгол Улсын хуулийг зөрчин гадны ерөнхийлөгчийн хүсэлтээр иргэнийг нь өршөөж уучилж болж байгаа бол Монголын ард иргэдийнхээ хүсэлтийг сонсож, Ц.Мөнхбаяр гэдэг хүнд уучлал үзүүлэх байхаа гэж найдаж ийм хүсэлтийг Ерөнхийлөгчид явуулах гэж байна.
 

Мөн Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудлаар хандахаар бид төлөвлөж байна. Энэ бол яг саяын Үндсэн хуулийг зөрчиж гадны иргэнийг өршөөсөн асуудал. Бусад үндэслэлүүдээр Үндсэн хуулийн цэцэд Ерөнхийлөгчийг өгөх ийм асуудлыг тавиач ээ гэж бид тогтоолын төсөл санаачилж, УИХ-д оруулахаар төлөвлөж байна. Хэрвээ Үндсэн хуулийг Ерөнхийлөгч зөрчсөн нь тогтоогдвол Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ огцруулах Үндсэн хуулийн заалттай. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Ерөнхийлөгчийн удаа дараа үйлдэж байгаа хууль зөрчсөн энэ үйлдлийг таслан зогсоох эрх Монгол Улсын Их Хуралд байгаа учир асуудлыг үүгээрээ эхлүүлж байгаа юм. Мөн Ашигт малтмалын хууль Үндсэн хууль зөрчсөн гэж бид үзэж байгаа. Холбогдох үндэслэлүүдийг гаргаж, Үндсэн хуулийн цэцэд хандахаар төлөвлөж байна.
Нэг зүйл нэмж хэлэхэд сая гадны 3 хүнд уучлал үзүүлснээрээ Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн хэд хэдэн институцийг үгүйсгэсэн ийм шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Нэгдүгээрт, татварын байгууллагыг үгүйсгэсэн, дараа нь шүүхийн процесс дуусаагүй байсан, Монгол Улсын шүүхийг үгүйсгэсэн. Монголын төр цагдаа, төрийн бүтэц энэ бүх байгууллагыг Ерөнхийлөгч өөрөө үгүйсгэж байна. Монголын төрийг үгүйсгэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг маш томоор зөрчиж байгаа ийм хэрэг гэж үзэж байна. Уучлал үзүүлэх эрх Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд бий. Гэхдээ түүнийг хуулийн дагуу хуульд заасан процетурын дагуу үзүүлэх ёстой гэж бодож байна. Ноён уулын тухайд Ерөнхийлөгчид хориг тавих, тахилгатай уул болгох, төрийн хамгаалалтад авах эрх байгаа. Үүнийгээ хэрэгжүүлэхгүй байна. Ерөнхийлөгч өөрөө амласан. Сонгуулийн үеэр амласан Ерөнхийлөгчийн амлалт биелдэг байх ёстой. Нутгийн иргэдэд өөрийнхөө амаар, өөрийнхөө  дуу хоолойгоор амласан амлалтыг нь бидний фэйсбүүк хуудсаар дамжуулан та бүхэн үзсэн байх гэж бодож байна. “Ноён уулыг ард иргэд ухуулахгүй гэвэл бид ухуулахгүй. Миний ярьдаг нэг зарчим бол иргэдээсээ асуу гэдэг зарчим. Та нар доороос нь сайн тэмцээд өг. Би сайн дэмжээд өгье” гэдэг ийм өөрийнх нь амлалт байгаа. Энэ Ерөнхийлөгчийн амлалт, Ерөнхийлөгчийн үгийн дагуу ард иргэд доороосоо тэмцэл өрнүүлээд явж байгаа. Ерөнхийлөгчөө дэмжих байх гэж найдаж байгаа. Энэ хоёр нэгэн цэгт уулзах болов уу гэсэн найдвар бидэнд бас байгаа. УИХ-ын 20 орчим гишүүн Ноён уулыг төрийн хамгаалалтанд авч төрийн тахилгатай уул болгох тухай хүсэлтийг явуулсан байгаа. Одоо болтол хариу ирээгүй байна. Ерөнхийлөгч бол УИХ-д ард түмнээс сонгогдсон субьект. Түүнд хориг тавих, энэ хуулиудад өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд хориг саад тавих тийм бүрэн эрх байгаа. Ард түмний хүлээлт ч дэмжлэг ч байгаа. Тийм эрх зүйн бүрэн чадамж байгаа. Харамсалтай нь үүнийгээ хэрэглэхгүй байна. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Би өмнө нь ч хэлж байсан. УИХ одоогоор төрийн эрх барих дээд байгууллага мөн. Тэгэхээр яг энэ бүрэн эрхээ хэрэгжүүлж, тодорхой ойлгомжтой илэрхий хууль зөрчиж байгаа үйлдлүүдээ таслан зогсоох олон нийтийн шаардлага ийшээ чиглэж байгаа. Энэ шаардлагыг хүлээж авахгүй бол бүрэн эрхэд заагдсан огцруулах асуудлуудыг ээлж дараатай дэс дараалан тавихаа өнөөдөр зарлаж байгаа юм. Ц.Мөнхбаярын тухайд бол би Мөнхбаярыг “Монгол үндэстний дархлаа” ажиллаж байсан юм гэж хэлж байсан. Ц.Мөнхбаяр өмнө нь тэр Сентерра Гоулдад тэр Гачууртын ордод ажиллаж байсан хүмүүс дээр очиж эсэргүүцэл үзүүлснээрээ, Урт нэртэй хуулийг санаачилснаараа энэ гол ус, Монголын байгаль орчинд учирч байгаа аюулын дохиог 10 жилийн турш харанга дэлдсэн хүнийхээ хувьд Монгол төрд дархлаа болж байсан юм. Харамсалтай нь энэ дархлаагаа бид шоронд хийчихээд тэгээд араар нь байгалиа сүйтгэх ажлыг хийж байгаа нь дэндүү харамсалтай хэрэг. Бид төргүй улс, удирдлагагүй болсны их том жишээ гэж хэлмээр байгаа юм. " гэсэн юм.
 
Э.Мягмардорж