sonin.mn
БРЮССЕЛЬ. /АР/. Украин улс төлбөрөө урьдчилан хийсэн учир энэ сарын хувьд Москва байгалийн хий нийлүүлэхээр болжээ. Европын Холбооны /ЕХ/ албаны хүмүүс зуучлан Бельгийн нийслэл Брюссель хотноо хэлэлцээ хийх үеэр Украин болон Оросын албаны хүмүүс тохиролцоонд хүрсэн байна.
 
Өнгөрсөн сард зүүн нутгийн Оросын талыг баримтлагчдын хяналтад байгаа бүсэд хий нийлүүлэхээ Украин зогсоосны дараа энэ хэлэлцээ боллоо. Тэр үеэс хойш тус бүсэд ОХУ-аас шууд хий нийлүүлсээр байгаа юм. ОХУ болон Украин хийн үнийн тухайд маргаантай байгаа билээ. Байгалийн хийн одоогийн үнэ үйлчлэх хугацаа энэ сарын эцсээр дуусна. Байгалийн хийн цаашдын нийлүүлэлт, Украины зүүн нутгийн байдлыг хэлэлцэхийн тулд энэ сарын сүүлээр ЕХ гурван талын уулзалт зохион байгуулах аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: