sonin.mn
КАРАКАС. /ВВС/. Манай улсад байгаа дипломатчдынхаа тоог эрс цөөлөх шаардлага тавьж хоёр долоо хоногийн хугацааг АНУ-д өгсөн гэж Венесуэлийн Засгийн газар мэдэгдлээ. АНУ 100 дипломат ажилтныхаа хэдийг нь нутаг буцаах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй байна гэж Венесуэлийн Гадаад харилцааны сайд Делчи Родригес хэлжээ. Түүний хэлснээр, энэ шаардлагын зорилго нь хоёр орны дипломатчдын тоог тэнцвэржүүлэх явдал аж. АНУ-д Венесуэлийн 17 дипломатч ажиллаж байгаа юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж