sonin.mn
Засгийн газрын тогтоолын дагуу эх хэлний дархлааны төвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх болсон. Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж ЭЕШ-д орох эрх нь нээгдэх бөгөөд өмнөх онд төгссөн бүртгүүлэгчид www.eec.mn хаягаар орж монгол хэл бичгийн шалгалтдаа гуравдугаар сарын 9-нөөс өмнө, ЭЕШ-даа дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө амжиж бүртгүүлэхийг анхааруулж байна. Мөн бүртгэлийн хуудсаа хэвлэн авч. Боловсролын үнэлгээний төвд очиж, гарын үсэг зуруулж баталгаажуулалт хийлгэх ёстой. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин бүртгэл явуулахгүй юм байна.
 
С.Хорлоо
Эх сурвалж: