sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, мөн тус улсын тэргүүн хатагтай байсан Хиллари Клинтон 2016 оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор болсон тухайгаа дөрөвдүгээр сард мэдэгдэнэ гэж “The Wall Street Journal” сонины цахим хувилбарт ням гарагт мэдээлжээ.
“Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд оролцохоор болсноо урьд нь төлөвлөж байснаас эрт буюу дөрөвдүгээр сард Хиллари болон түүний зөвлөхүүд Ардчилсан намын ивээн тэтгэгчдэд мэдэгдсэн” гэж тус сонинд бичиж байна.
 
Клинтоны штабынхан ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлыг явуулахын тулд нэг тэрбум гаруй доллар цуглуулна хэмээн найдаж байгаа аж. “Хэрэв Клинтон сонгуулийн өмнөх өрсөлдөөнд албан ёсоор оролцохоо зун хүртэл хойшлуулбал зайлшгүй шаардлагатай хөрөнгө мөнгийг цуглуулахад хэцүү байх болно” гэж тус сонин дүгнэн бичжээ. Цагаан ордны одоогийн тэргүүн Барак Обама 2012 оны сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэрээ 716 сая доллар цуглуулж байв.
 
Д.Жаргал
Эх сурвалж: