sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Баянхонгор-Алтай, Алтай-Дарви чиглэлийн замын төсөлд концессын гэрээ байгуулах эрх олгох тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэлийн тухай, Усан цахилгаан станц барих тухай зэрэг нийт 13 асуудал хэлэлцэх юм. Мөн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явцын тухай, Засгийн газрын өрийн үлдэгдлийн өнөөгийн байдлын тухай гэсэн 2 асуудлыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
 
Б.Туул
Эх сурвалж: