sonin.mn
Энэ оны төсвийн тодотголоор цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр тогтсон. Үүний дагуу тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд зориулан УИХ-аас 89 орчим тэрбум төгрөгийг баталсан юм. Уг шийдвэрээр 200 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27 мянган төгрөгөөр, 600 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22 мянга, 600 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тэгвэл ахмад настнууд өнөөдрөөс эхэлж тэтгэврийн нэмэгдлээ авах юм. Тодруулбал, тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож, гуравдугаар сарынх нь тэтгэвэр дээр нэмж өгөхөөр шийдвэрлээд байгаа билээ.
 
С.Хорлоо
Эх сурвалж: