sonin.mn
КАИР. /ANADOLU/. Газын зурваст төвтэй Палестины “ХАМАС” хөдөлгөөнийг Египетийн шүүх террорист бүлэглэлүүдийн жагсаалтад орууллаа. Египетийн “Синай муж” босогчдын цэрэгжсэн бүлэглэл цагдаа болон цэргийн хүчнийхэнд халдсан хэрэгт “ХАМАС” холбоотой гэж шүүх үзэн ийм шийдвэр гаргажээ. “Синай муж” бүлэглэл нь “Лалын улс” бүлэглэлийнхнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд бүс нутагт халдлага үйлдэх нь нэмэгдсээр байгаа юм. Египетийн Засгийн газар “ХАМАС”-ыг нухацтай ажиглаж, хяналт тавьж байна. “ХАМАС“ нь Египетийн сөрөг хүчний “Лалын ахан дүүс” хөдөлгөөнтэй ойр харилцаа холбоотой билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: