Дөрөвхөн настай бяцхан охины үхэл монголчуудын нинжин сэтгэлийг хөндөв. Хэвлэл мэдээллийн Хэрэгслээр ярилцлага өрнөж, зул өргөх ёслол олон газар болов. Хүмүүс яргачинг жигшин зэвүүцэж, асуудлын цаад учрыг шүүн хэлэлцэж байна. Энэ асуудал бол гэр бүл, хүүхдийн хүмүүжил, ер нь хүний нийгэмшлийг хамарсан ихээхэн том асуудал юм. Мөн хууль эрхийн болон ёс суртахууны олон талыг хамарсан цогц асуудлыг нэгээхэн хэсэг юм. Энэ асуудлыг социологийн үүднээс манай практиктай холбон үзэж зарим санаа өгүүлсү…
Манай хууль ба бусдын хууль
Гэр бүлийн хүчирхийлэл гэж төрийн бус байгуулллагууд л бахирдаг байх. Гэтэл энэ нь ердийн үзэгдэл болсныг нэг их олон хүн ярьдаггүй. Харин эмэгтэйчүүдийн эрх гэж хамгийн их ярьдаг. Дараа нь хүүхдийн эрх гэж ярьдаг. Ярихаас биш, хууль хуудас нь ямар юм, түүнийгээ яаж боловсронгуй болгохов гэдгийг боддог монгол хүн цөөхөн дөө…
Эдүгээ УИХ-д “Гэр бүлийн тухай” шинэ хуулийн төсөл өргөн бариад байгаа. Түүний хэлэлцүүлэгт орох урилга маш эрт гарсан боловч оролцсон хүн өдрийн од шиг.
Монголчуудын энэ алхаг залхуу байдлыг ашиглан хуульд хүртэл ихээхэн задгай заалт ордог цөөн жишээг би үзүүлэх гэсэн юм. Гэр бүл бол аль ч улс гүрний хувьд амин чухал институт учраас түүнийг уламжлал хийгээд шинэчлэлийн үүднээс маш их анхаардаг. Тухайлбал ОХУ-ын “Гэр бүлийн тухай” хуульд гэр бүлийн хуулийн зорилтыг ингэж тодорхойлсон байдаг:
“1. Гэр бүл, эхийн элбэрэлт ёс (материнство), эцгийн элбэрэлт ёс (отцовство), хүүхдийг энэрэн үзэх ёс (детство) зэрэг нь ОХУ-ын төрийн хамгаалалтад байна. 2. Гэр бүлийн хууль тогтоомж нь гэр бүлийг бэхжүүлэх, гэр бүлийн харилцааг харилцан хайр сэтгэл, итгэл хүндэтгэлийн мэдрэмж дээр бэхжүүлэх, гэр бүлийн гишүүдийг бие биеийн өмнө хариуцлага хүлээдэг болгох, гэр бүлийн хэрэгт хэн нэгэн дур зоргоор оролцохыг хориглох, гэр бүлийн гишүүд эрхээ саадгүй хэрэгжүүлэх, энэ эрхээ шүүхийн журмаар хамгаалах боломжтой байлгах зайлшгүй шаардлагаас урган гарна.”
Гэтэл эдүгээ УИХ-д өргөн бариад буй “Гэр бүлийн тухай хууль”-нд:
“Энэ хуулийн зорилт нь төрөөс гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөл, журмыг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”
Энэ хоёр хуулийг харьцуулаад үзэхэд Оросын хууль гэр бүлийг бэхжүүлэхэд, Монголын хууль гэр бүлийг салгах, салах үед нь эд хөрөнгийн харилцааг зохицуулах зорилготой нь нэн тодорхой байна.
Цаашаа: Монгол хуулийн төсөлд: “3.1.1. “гэр бүл” гэж эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон гэрлэгчид, хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдээс бүрдсэн нийгмийн үндсэн нэгжийг” ойлгож байна.
Энд монголын хууль гэр бүлд хэчнээн хүйтэн цэвдэг хандаж байгаа нь тов тодорхой байна. Хэрэв би эндүүрээгүй бол гэр бүл хамгийн түрүүнд хайр сэтгэлээр холбогддог гэж санана. Монгол хуулийн төсөл зөвхөн гэр бүлийн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх зорилготой байгаа нь бас л тов тодорхой байна.
Цаашаа: Монголын гэр бүлийн хуулийн төсөлд: “3.1.4. “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа тэдгээрийн төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгож байна.
Сүүлдээ монголын улс төрч, хуульчид гэр бүлийн гишүүн гэдгээ ч ойлгохоо больсон мангуунууд болж гүйцэж. Яагаад гээч !!! Энд гэрлэгсдийн төрсөн аав, ээж нь алга байна ш дээ. Хэрэв төрсөн аав ээжээ хасвал энэ чинь монгол гэр бүл биш. Аав, ээжийг “төрлийн хүн” гэдэг ангилалд оруулжээ. Энэ чинь монгол ойлголт биш байна. Хаанаасаа ямар балай юм аваад хуулчихдаг усан тэнэгүүд байна аа…
Ер нь насан өндөр болсон буюу өвчтэй аав ээжийгээ өргөж асрах нь гэрлэгсдийн үүрэг гээд “Гэр бүлийнхээ хуулинд” заагаад өгчихөөд болохгүй гэж хэн ч хэлэхгүй буй за. Хэрэв ингэж чадвал сая монгол хууль болно.
Ингээд би “Гэр бүлийн хуулийн” төслийн хэдхэн жишээн дээр монголын нийгэм, монголчуудыг яаж хөнөөдгийг тодорхой харууллаа гэж бодож байна. Ийм хорт зүйлийг “хууль тоодоггүй” монголчууд огт мэддэггүй юм. Тэгээд дараа нь балардаг байхгүй юу. Ийм жишээ асар олон…
Монголчуудыг оюун ухаан, нийгэм (социум), соёл, ёс суртахууны хувьд устган сөнөөх гэсэн харийн хорт бодлого явагдаж байгаа гэдэгт би бат итгэдэг. Энэ бол хоосон хардлага биш. Гэвч энэ талаар ярьж бичихэд манай монголчууд бараг тоодоггүй нь үнэхээр гачлантай…
Монгол хүүхдийг гадаад хүнд үрчлүүлэхээ больё гэсэн санаачлага гараад овоо дэмжлэг авч байтал хуулийн шинэ төслөөр бүтэн бүлэг нэмээд энэ асуудлыг нээгээд өгчих жишээний…
Бүхэлдээ бол Монголын гэр бүлийн шинэ хуулиар бол гэр бүл болсноос салах гэж эд хөрөнгөө хуваасан нь хамаагүй дээр юм байна лээ. Либерализм хэт дэлгэрэхээр эд хөрөнгө амин чухал болж, хүн хийгээд түүний хайр дурлал, үр хүүхэд бол яамай л болдог юм байна.
Сүүлийн үед гэр бүл салалт асар их нэмэгдсэн ба салах үедээ монголчуудын олонхи хүүхэд өмч хоёрын өмчийг нь сонгодог болсон гэж хуульчид, холбогдох байгууллагын ажилтнууд ярьж байна. Ер нь бол монголчууд араатан шинжтэй болж гүйцсэн байна. Хуулийг энэ балиар шинжийг дарах, арилгах гэж гаргадаг болохоос “дагуулж”, “зохицож” гаргадаг биш л дээ. УИХ-д өргөн барьсан энэхүү гэр бүлийн шинэ хуулийн төсөл гэр бүл салахдаа өмчөө хэрхэн хуваах тухай хууль болсон гэж би хувьдаа ойлгосон.
Сая болсон золгүй явдлын үеэр олон монголчууд ихэд цочирдож хэлэлцүүлэг явуулж, зул өргөж талийгаач охины дурсгалыг хүндэтгэж байгааг би буруутгахгүй. Гэхдээ л энэ бол хагас дутуу, бүрэн биш үйлдэл юм. Миний ойлгож байгаагаар бид гэр бүлийн хуулиасаа эхлэн маш олон асуудлыг бид иж бүрэн анхаарах ёстой. Энэ нь дээр дурдсан жишээнээс тодорхой харагдана буй за…
Ухаандаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэвэл эдгээр заалтаа “Гэр бүлийн тухай хууль”-ндаа хатуухан тусгаж таарна биз дээ. Аль эсвэл үгүй юм уу ?!
Социализмыг дурсах нь
Социализмын үед нэг ч хүүхдийг хараа хяналтаас гадна байлгахгүй систем байсан юм. Тэр үед хэрэв хүүхэд нь муу сурах буюу сахилга батын доголдол гаргавал эцэг эхийн албан газарт нь мэдэгддэг байв. Тэндээс нь намын болон захиргааны шугамаар тэрхүү эцэг эхэд шахалт үзүүлдэг байв. Нэг нөхрийг “хүүхдээ хүмүүжүүл” гээд ажлаас нь бүтэн сар чөлөөлж байсан тохиолдлыг би санаж байна. Үүнийг одоо бол “хүний эрх зөрчсөн” гэх л байх, гэхдээ үүнийг тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө хийсэн гэж би ойлгодог. Тэгээд намын төлөө хийж байгаа юм уу ?!
Түүнчлэн бүх хүүхдийг эсвэл урлагийн, эсвэл спортын дугуйлан, секцэд явахыг албаддаг байв. Энэ ч харин хамгийн тустай зүйл нь байсан нь мэдээж. Ухаандаа Монголын Пионерын Ордонд 5 танхим, 30 гаруй дугуйлан ажиллаж байсны тэн хагас нь үйлдвэрлэл, техникийн чиглэлийн дугуйлан байсан юм. Тэнд 3000 гаруй сурагч тогтмол хичээллэдэг байв. Мөн Залуу техникчдийн Ордны 26 дугуйланд 1000 гаруй сурагч тогтмол хичээллэдэг байв. Тэндээс мөн ч олон хүн ирээдүйн мэргэжлээ олж авсан, их ч сайн мэргэжилтнүүд болсон доо.
1990 онд ардчилал ялаад хамгийн түрүүнд Залуу техникчдийн Ордонг устгав. Хамгийн их ардчилал ярьсан тэр хүмүүс устгасан. Хамгийн гол нь эдгээрээс салбарласан бүх дунд сургуулиудад ажиллаж байсан дугуйлан, секцийн системийг бүхэлд нь устгасан юм.
Мөн хүүхдийг хар багаас нь “Таван онцын эзэн”, “Номын сайн нөхөр”, “Нацагдорж тэмдэгтэн” болгон урамшуулж, эвлэлд орсон хойно нь залуу хүний заавал унших номуудаар шахаж заавал шалгадаг байсан. Үүнийг “хүний эрх зөрчсөн” гэвэл ёстой дэмий л байна. Тэр ч бүү хэл залуу хүний заавал мэдэх ёстой 10 бүжгийг зааж нэг бүрчлэн шалгадаг байсан юм. Энэ бас л “хүний эрх зөрчсөн” болох уу ?!
Ер нь бол залхуугийн, соёлгүйн, мунхаг харанхуйгийн “эрхийг” ингэж зөрчсөн ч яадгийм ! Ингэж хүн нэг бүрийг хүмүүжүүлдэг байсан юм. Ингээд ардчилал ялж “дарлалаас ангижирсан” монголын хүүхэд, залуучууд зорилгогүй, хийх юмгүй болсон учраас “өөрөө өөрийгөө” хүмүүжүүлэх болов.
Өнөөдөр социализмын үеийн ажлын эдгээр хэлбэрүүд хоцрогдсон байж болно л доо. Гэхдээ бүхнийг хамарсан, удирдлага, зохицуулалтыг энэхүү мундаг системийг орлох үр бүтээлтэй систем бүтээх ёстой байсан. Гэтэл үүнийг одоо болтол хийж чадаагүй байна.
“Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриатай, түүнийхээ төлөө бүх нийтээрээ ажиллаж чаддаг нийгэм социализм л байсан. Хүүхдүүдийнхээ төлөө бүх нийтийн субботник хүртэл хийдэг байлаа ш дээ. Энэ нь социализмын үеийн “юм” болохоороо буруу болох ёстой юм уу ?!
Социализмын үед хүүхэд бүрийг “нам төр” хамгаалж байсан гэж би хэний ч өмнөх хэлж чадна. Одоо монгол хүүхдийг хэн хамгаалж байгаа юм ?! Худлаа “хүүхдийн эрх” гэж орилсон баахан “мангар юмнууд” л байна даг !!!
Гэр бүл, сургууль, үе тэнгийхэн, хэвлэл мэдээлэл зэргийг хүүхдийн нийгэмшлийн агент гэж үздэг. Гэхдээ энэ нь барууны сурах бичгийн ойлголт л юм. Үнэндээ бол манай нийгэмд хүүхэд хүмүүжүүлдэг газар гэж үгүй болов. Сургууль нь хүүхдэд “юм хэлж” болохгүй, эцэг эх нь “юм хэлж” болохгүй, тэгээд үе тэнгийхэн болон гудамж нь замбараагүй, хэвлэл мэдээлэл нь замбараагүй. Тэгээд хэн хүмүүжүүлэх болж байна ?!
Миний ойлгож байгаагаар монгол хүүхдийг сургууль, гэр бүл, төр гурав голлон хүмүүжүүлэх ёстой. Тэгвэл энэ гурав нь салаад явчихжээ. Энэ завсраар л ийм аймшигтай хэрэг олноороо гарч байгаа ш дээ. Сургууль (бас ясли, цэцэрлэг) гэдгийн цаана төр ч бас давхар байгаа. Гэтэл үүний завсар “хүний эрх хангах” болон бусад үй түмэн байгууллагууд орж ирээд саад болоод байна.
Тэд систем болон нэгдэж чадаагүй учраас тал тал тийшээ зүтгээд нэгдмэл систем болж чадахгүй саад болоод байна. Зүй нь эдгээр байгууллагууд сургууль, гэр бүл, төрийг холбосон системд хавсран үйлчилж баймаажин сая нэгдмэл систем болж чадах ажгуу.
Энэ талаар маш олон бодит ажил хийж болно. Манай олон улс төрчид бяцхан охиныг дурсан зул өргөж байна. Уг нь тэдний үүрэг бол ийм харгис явдал үл гаргах систем бий болгох, санаачлан хийх явдал бөлгөө. Үүрэгт ажлаа хийхгүй байж дараа нь зул өргөх бол “матрын нулимс” төдий зүйл юм.
Цаазын ялын тухай
Манайхан шиг энэ талаар их хамгийн “онолддог” ард түмэн байхгүй биз. Энд чинь “онолдоод” байх юу ч байхгүй. Манайх: 1. Дорнын нийгэм, 2. нүүдлийн нийгэм, 3. хоцрогдсон нийгэм. Аливаа нийгмийн гавъяа шагнал, ял шийтгэл нийгмийнхээ хөгжилд тохирч байх ёстой. Иймээс цаазын ялыг халсан нь манайд дэндүү эртэдсэн шийдвэр юм.
Нөгөө талаас хувь хүний төлөвшил болоогүй байна. Өөрөөр хэлбэл иргэнших, нийгэмших, боловсрох, гэгээрэх, соёлжих зэрэг олон үйл явц цэгцрэн жигдрээгүй байна. Энэ нөхцөлд бараг хүн гэж нэрлэж болмооргүй араатан олноороо төрөн гарч байна. Иймээс олон долоон юм яриад байлгүй манайд цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Сэргээх ч гэж дээ, Эрүүгийн хууль хэвээрээ л байгаа ш дээ…
Би хүн алах гээд дурлаад байгаа юм биш. Үгүй ядаж Эрүүгийн хуулиа янзлаад авъя, тэгээд Хууль Шүүхийнхээ системийг хэрүүл уруул багатайхан цэгцлээд авъя. Улмаар Гэр бүлийн хууль мэтийн суурь хуулиудаа гайгүй болгоод ирэхээр нийгэм ч аяндаа хүмүүнлэг болоод ирнэ. Тэр үед нь цаазын ялыг цуцалж болно ш дээ. Одоо бол үлэмж замбараагүй, бараг зэрлэг гэмээр нийгэмд энэ чинь болж өгөхгүй байна…
Ер нь ингэхэд цаазын ялын асуудал бол Ц.Элбэгдоржийн олон улсад өөрийгөө рекламдах хэрэгсэл огт биш. Энэ бол Та бидний хувь заяаны асуудал мөн.
Нэг л их эдийн засаг, улс төр ярьсан улсууд, наад оюун санаа, нийгэм, соёлын асуудлууд чинь түгшүүрийн харанга дэлдэж байгааг ухаармаар байна, Монголчууд аа. Иймээс одоо бодит үйлдэл, нийгмийн өндөр идэвх бол мянган зулнаас үнэтэй гэж би хэлэх байна…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
Сэтгэгдэл0
elbegdorj. batuul 2 ardchilal yrixaar l mongol uls maani getshuudex ymaa
Манайхан тэр хүндэтгэх жагсаал дээр сонин зүйлийг харсан уу Энхбаяр очиж шоудах юмаа Энхбаяр хэзээ ядуу зовсон ардуудаа ойлгодог болсон юм Талбайд Энхбаяр очсоныг мэдэнгүүт Элбэгдорж очиж хүндэтгэл үзүүлж байгаам даа Томчуулын шоугаас ичиж байна
jagsaal hiisen humuus barij baisan loozonguudaa joohon bodmoor yumaa.
76 mal huuli bolovsruulna gej tenegtej baihaar delhiin hamgiin sain huuliig orchuulaad hiichih heregtei uursduu dugui hiihgeed tenegteed baih ym tegeed teriigee mongoliin nuhtsuld tohirson huuli gej hudlaa chaana
..
цаазын ял дээр санал нийлэхгүй байна. алуулах ялтанг байнга яриж бичих түүнийг гүйцэтгэж байгаа нэгхэсэг монгол үүнд чинь дуртай гэж үү. шашин номоо бодсон ч. тэртээ тэргүй гянданд 10 жил болоход хүн өөрөө явчихдаг. тэр хүнийг хорьж байгаа зардал чинь нэг засаг даргын жийп хаазлах төдий үнэ байдаг.
ehneree hardaj hutgalan amiig ni hunuuchihuud 15 jiliin yal yavaad teriigee edleed garaad irsen hun baina bas. Tegeed bas ehner avna geed l yavj l bna. Ug ni tsaazlah heregtei baisiin ...
Д. Ганхуяг бас л зөв юм бичжээ. Би ч гэсэн зул барьж буян хийснийг сайн үйл боллоо гэж бодсон. Яагаад гэвэл Монголд хүчирхийлэл гэдэг аймшиг байгаад хүн бүхэн анхаарлаа хандуулсан. Хөөрхий охины амиараа бидэнд ингэж зааж хэлж үлдээсэн. Харин зүгээр хашгираад, алуурчныг үзэн ядаад цаазлаад өнгөрөх биш, уг язгуурыг нь үндэс суурьтай судлаж, дахин ийм хэрэг гарахгүй байх нийгэм, соёл хуулийн хүрээнд авч үзэх нь зөв гэж бодож
Д. Ганхуяг бас л зөв юм бичжээ. Би ч гэсэн зул барьж буян хийснийг сайн үйл боллоо гэж бодсон. Яагаад гэвэл Монголд хүчирхийлэл гэдэг аймшиг байгаад хүн бүхэн анхаарлаа хандуулсан. Хөөрхий охин амиараа бидэнд ингэж зааж хэлж үлдээсэн. Харин зүгээр хашгираад, алуурчныг үзэн ядаад цаазлаад өнгөрөх биш, уг язгуурыг нь үндэс суурьтай судлаж, дахин ийм хэрэг гарахгүй байх нийгэм, соёл хуулийн хүрээнд авч үзэх нь зөв гэж бодож байна.
МАШ ЗӨВ. САНАЛ НЭГ БАЙНА.
Судлаачид баярлалаа. 1990 оноос өмнөх Монгол бол эдийн засгийн хувьд л алдаатай засч залруулах шаардлага тулгарсан байсан болохоос нийгэм, хүний хөгжлийн хувьд бол харьцангуй өндөр түвшинд хүрсэн байж дээ гэж бодогддог.
socialismyn yed humuujsen garuud chin unuudur avilgal heel hahuuliig hamgiin iheer tsetseglen hugljuulj baigaa yeihen shu de
элбэгдорж нүдээ бүлтийлгээд юу ч хийхгүй юм.
Nudee bultiitel hudlaa chalchaad geech
Teneguudiin dotor baigaa uhaantan ih zovdog gedeg ene ganhuyag ih zovdog baihdaa mash baga hugatsaaand mash zuv sedev bichjee
Мунхагуудын дунд амьдарахад амьдрал яасан урт юм бэ,мундахгүй ихийг бүтээхэд амьдрал яасан богинохон юм бэ! Бямбын Ринчэн
социализмын үед сургалт хүмүүжлийн маш сайн тогтолцоо байсан хүүхдийн хүмүүжил сэтгүүл сар бүр гардаг эцэг эхчүүд түүнийг тогтмол уншдаг байсан в сургалтын агуулгыг мэргэжлийн хүрээлэн удаан хугацаанд туршиж сургатанд ашигладаг ховдын булган дорнодын цагаан овоо нийслэлийн дунду сургууль яг адил чанартай сургалттай байсан одоо үүнийг одоогийн хйирхэлийн аясаар бус үинжлэх ухааныг суурилан сэргээх хэрэгтэй
socialismyn yed humuujsen humuus chin une zuil baihgui amin huvia hicheesen avilgal heel hahuulid hamgiin iheer idegdsen oyun sanaany hoosrold orson humuus bolj huvirsanyg harahgui baina uu, bur tsaashlaad hoich ye oyun sanaany huvid muu ulger duurial uzuulj horduulj baina shu de
Ганхуягт баярлалаа. Харамсалтай нь чам шиг ухаантай хүн ховор болжээ. 1990 оноос хойш бүгдийг хярамцаг болгочихлоо. Төлөвшсөн, боловсорсон, соёлжсон, мэрэгжсэн хөдөлмөрч хүнгүй төр улс чинь яаж оршин тогтнож, хөгжих юм бэ. Энэ чинь хүний нийгэм биздээ. Хүн нь амь амьдралаа тэтгэж, улс нийгмийн тулах хүч болж гал голомтоо тээж явах ёстой биздээ. Тэгэхгүй бол хэнийг хэн тэжээж байх юм.
Социализм гэхлээр л нэг их улс хэлмэгдүүлсэн хэлмэгдүүлдэг нийгэм гэж ойлгуулах гэдэг. Тэр чинь зүгээр л мушгин гуйвуулалт аль ч нийгэмд байдаг алдаа завхрал адгийн шааруудын амиа бодсон үйлдлийн уршиг социализмтай холбоотой зүйл огт биш. Одоо бүх л хөгжингүй орнуудад социалистууд ялах замдаа аажмаар нийгмийн хөгжлийн хуулиар орж эхэллээ. Яг үнэндээ Америкийн зэвсгийн хэт үйлдвэрлэл социализмыг мөнгөөр хахуульдан самарсан, дэлхийн хүн зон одоо ойлгож ханасан. Өнгө мөнгөний хорвоо баяжил тансаглал, шунал харгислал, боолчлол, шаналал, бухимдал, залилан мэхлэл, мөнхийн өр зээл, авчрахаас энэрэл хайр авчирна гэж хэзээ ч үгүй !!!!! Ганхуяг судлаачид баярлалаа. Энэ жижиг сэдэв биш өнөөдрийн хгамгийн тулгамдсан асуудал нийгмийг өмчийн харьцааг өөрчилхөөс нааш шийдэгдэхгүй асуудал. Улс өмч хөрөнгөө мэдэж хүн ардаа зөв залж, зөв удирдлага хууль моралийн нэгдсэн итгэлтэй байж зөв нийгэм тогтоно, чөлөөт өрсөлдөөн гээд бие бие яаж хулихадах вэ гэсэн сая сая хувийн өмчийн тэмцэл гагцxүү мөхөлд л хүргэнэ!!!
unuudur ene niigmiig avch yavaa nasnyhan bugd socialismyn yed usuj humuujsen humuus ted hamgiin ih avilgald idegdej oyun sanaany hoosrold orj, materiallag bayalgiin tuluun nud ulaan bolson humuus shuu de
Odoo ene zambraagui niigemiig yaj neg tsegtsleh ve? ,,,ene ebee, uul metiin ue ungureed hurdan aria uuruur ajilladag humuus garahiig tegeed huleeh uu?
Odoogiin 40-50 garui nastanguudiig uhej duusahaar neg oor boloh baih
173.10.107.81 Чамайг энэ насан дээр ирэхэд чинь чамайг дараа үеийнхэн чинь чамайг яах бол доо?
Эрх нь бүх талаар хэтрээд үүрэг нь хариуцлагагүйн зуданд нэрвэгдээд энэ монгол ирээдүй хойч үе хэцүү л болж байна даа.
Сайн байцгаана уу? Мэдээллийн технологийн хөгжлийн буянаар бид санаа бодлоо солилцох боломж олдож байгаа нь олзуурхууштай. Гэхдээ үүнийг нэг удаа халзан Ганболд та нарыг бид зах зээлд оруулснаар та бүхэн гар утас, компьютертэй болсон шүү. Тэрнээс биш социализмдаа байсан бол яавч ингэж чадахгүй байсан гэж тархи угааж тэнэгтэж билээ. Энэ дуракууд манийгаа үнэхээр тэнэг гэж боддог бололтой. Энэ мэт дуракуудаар бид жолоогоо бариулж хууль гаргуулан мөрдөж байна гэж ёстой нэг айл гэр болж тоглоод эцэст нь үндэстнээрээ хохирох шиг л болж байна даа. Үнэндээ монголчууд ухаалаг хүлээцтэй ард түмэн тулдаа өдий хүртэл тэслээ. Бас энэ хэдэн малын буян байгаа тулдаа төр засгийн ачааллыг багасгаад байгаа юм. Цаашид энэ байдал үргэлжилвэл модоо барих нигууртай. Хөөрхий харийнхны гар хөл болсон эх оронч биш, монгол биш сэтгэлгээтэй үрсүүдийг төрийн хүнд албанаас чөлөөлье. Эх оронч ухаалаг хөвгүүд бидэнд ус агаар шиг хэрэгтэй байна. Монголчууд бидэнд Алунгоо эхийн эв найрамдал одоо туйлын чухал шүү.
tanid bayrlalaa zov bichsen bna bi zooxon bxdaa mon ch ix dygyiland yavdag bailaa nom ch ix ynshina eeg aav maan ix oroi irne tegexdee l xooloo xiigeel dygyilandaa yavaal duugee checherlegeec n avaa l mon ch goe baij dee
Нэг л их эдийн засаг, улс төр ярьсан улсууд, наад оюун санаа, нийгэм, соёлын асуудлууд чинь түгшүүрийн харанга дэлдэж байгааг ухаармаар байна, Монголчууд аа. Гайхалтай үнэнийг хэлжээ.
иргэнших, нийгэмших, боловсрох, гэгээрэх, соёлжих зэрэг олон үйл явц цэгцрэн жигдрээгүй мунхаг Элбэгдорж гэдэг бүдүүлгийн хийсэн ажил
Aash muutai ch Ganaa unen yum heleed baidgiim...
Хүн анх үүсэхдээ модны үр жимсээр хооллодог цагаан хоолтон байжээ. Аажмаар өт хорхойноос эхлээд хулгана, зурам намнасаар нэг л өдөр махчин болж хувирчээ. Гал гэх багажтай болсон учраас махыг зөөллөж идэж чаддаг болсон шүү дээ. Мах гэдэг бол уураг. Уураг нь зөвхөн хүч чадлын ундарга биш. Энэ бас оюун ухааны ундарга. Махчин амьтны савар, соёо, булчин, шөрмөс, ходоод гэдэг бол аймшигтай зэвсэг шүү дээ. Харин хүн анхнаасаа махчин амьтнаас тэс өөр замаар хөгжсөн. Өөрт байхгүй зүйлийг өөр зүйлээр орлуулах маягтай. Төрөл арилжуулна гэх үү дээ. Жишээ нь чоныг нохой болгон хувиргаад харуул манаа хийлгэх, ачаа бараа зөөлгөх гэх мэт. Эсвэл бүргэдээр ан хийлгэх юмуу тагтаагаар шуудан мэдээ зөөлгөх ч юмуу. Хол газар туулахдаа морь унах ч байдаг юмуу. Хулгана зурам газар ухлаа гэхэд хурц хумсаа ашиглана. Чоно, ирвэс мах идлээ гэхэд хурц соёгоо ашиглана. Товчхондоо амьтны эрхтэн гэдэг нь тухайн амьтны амьдрах зэвсэг төдийгүй бас өмч хөрөнгө юм. Өмчөөсөө салах л юм бол үхэл гэсэн үг. Юугаар ч орлуулж эс чадна. Харин хүн бол өөр. Газар ухахдаа хурц хумс ашиглахгүй, өөр зүйл жишээлбэл хүрз ашиглана. Мах хэрчихдээ соёо ашиглахгүй, өөр зүйл жишээлбэл хутга ашиглана. Хүрз хугарах ч юмуу хутга хугарна гэдэг бол гамшиг сүйрэл биш. Эвдэрсэн багажаа өөр нэг багажаар сольж болно, эсвэл нэг багажийг өөр нэг багажаар орлуулж болно. Хүрз хугарвал хутгаар газар ухах ч юмуу. Харин амьтад ингэж чадахгүй. Соёгоо хумсаар орлуулах юмуу хумсаа соёгоор орлуулж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүн анх бий болохдоо л арилжаа, наймааны сэтэхүйтэй, өмч хөрөнгийн үнэ цэнийг тооцож чаддаг байжээ. Өмч хөрөнгө бол мэргэжилтэй холбоотой ойлголт. Ухаандаа эмчийн эм тариа, багаж хэрэгслэл, мэдлэг ухаан бол зөвхөн эмчид л хэрэгтэй зүйл болохоос бус малчин, тариачин, жолооч эсвэл барилгачин хүнд зүгээр л хог. Мужааны багаж хэрэгслэл, мэдлэг ухаан нь мужаан хүний хоолоо олох хэрэгслэл болохоос бус багш хүний юмуу эсвэл замын цагдаагийн хоолоо олох хэрэгслэл биш. Гэхдээ хүн бүр тус тусдаа зөвхөн өөр өөрийнхөө өмчийг өмчлөөд амьдарч чадахгүй, харин өмч хөрөнгө, мэдлэг чадвараа хоорондоо солилцоо хийн арилжиж байж амьдарна. Хүн бүхэн дарга, жолооч, эмч, малчин эсвэл багш болж чадахгүй шүү дээ. Мэргэжлийн ялгарал гэж заавал байна. Гэхдээ хорьдугаар зуунд цоо шинэ нэг үзэгдэл бий болжээ. Энэ бол электроник ба үүнтэй холбоотой хиймэл оюун ухаан юм. Биеийн хүчний ажлыг оюуны хөдөлмөрөөр орлуулах боломжтой болжээ гэсэн үг. Ингэснээр хөдөлмөрийн хуваарьт зарчмын өөрчлөлт бий болов. Эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөх бодит нөхцөл бүрдэж эхэлжээ. Хүн төрөлхтний түүх гэдэг дандаа л эрчүүдийн хоорондох тоглоом байж ирсэн шүү дээ. Дайн тулаан, хүнд хүчир хөдөлмөр гэдэг зөвхөн эрчүүдийн тоглоомын талбар байсаар ирсэн. Энэ утгаараа эмэгтэй хүн гэдэг нь эр хүний өмч маягтай явж иржээ. Эр хүний зовлонг зөөллөх, нимгэрүүлэх үүрэгтэй гэх үү дээ. Тийм болохоор суурин соёл иргэншлийн хувьд бат бөх гэр бүл гэсэн ойлголт бий болжээ. Энэ ойлголт ёсоор эмэгтэй хүн гэр бүлээсээ салах нь гэмт хэрэг. Жишээ нь хорьдугаар зууны эхээр Орос оронд эхнэрүүд нөхрөө алах нь түгээмэл үзэгдэл болох шинжтэй болсон тул аргагүйн эрхэнд эмэгтэйчүүдэд гэр бүл цуцлах эрх олгосон түүхтэй. Харин европчууд эмэгтэйчүүдийг өмчлөх үзлээсээ аль эрт татгалзсан юм шүү дээ. Энэ нь технологийн дэвшилтэй холбоотой. Харин нүүдэлчид, тэр дундаа монголчуудын хувьд гэр бүлийн асуудал нь ямагт либераль нээлттэй шинжтэй байсан. Эмэгтэй хүнийг эр хүний өмч байх ёстой гэж үздэггүй байсан. Хүсвэл эмэгтэй хүн эр нөхрөөсөө салах эрхтэй, саллаа гэхэд мал хөрөнгөө тасалж авах эрхтэй байсан. Энэ бол монголчуудын маш эртний уламжлал. Өөр нэг уламжлал бол өөх үмхүүлэх ёс байна. Холын аян зам даахгүй өндөр настнаа өөх үмхүүлж нүд аниулах ёс шүү дээ. Энэ бол гэр бүлээрээ хэлцэж тохироод баяр ёслолын байдалтайгаар үйлддэг аллага. Үүнтэй төстэй ёс заншилтай орнууд өнөөдөр хүртэл бий. Тэр бүү хэл хүүхдээ хүртэл иймэрхүү маягаар алж болдог, энэ нь ямар ч гэмт хэрэгт тооцогддоггүй. Ялангуяа ширэнгэн ойд амьдардаг эртний овгийн хүмүүс өрсөлдөгч овгийнхоо хүнийг алж махыг нь иддэг, ингэхдээ хүн алсан хүн нь алсан хүнийхээ тархийг идэх шагналтай байх жишээтэй. Товчхондоо гэр бүл, хайр сэтгэл бол бас л нэг төрлийн арилжаа. Арилжаа наймааг хааш нь ч яаж ч гүйлгэж эргүүлж болно. Тийм олохоор гэр бүлийн харилцааг зохицуулахдаа эртний уламжлал, цагийн аяс, дэлхий нийтийн ерөнхий чиг хандлага гээд асуудлыг олон талаас нь харж байгаа бизээ. Жишээ нь хүүхдүүд хичээл ном сурах сонирхолгүй болж байна гэдэг нь ганцхан монголд тохиолдож буй үзэгдэл биш. Компьютер, интернет, кабелийн телевиз, компьютер тоглоом гэх мэт урьд өмнө хэзээ ч байгаагүй зүйлс бий болсноор өнөөгийн хүүхдүүдийн хүсэл сонирхол хандлага тэс өөр болж байна. Юмыг үзэх, харах, сонсох нь огт сонин биш, харин өөрөө тоглоомд оролцох, алдаа оноогоо өөрөө дэнсэлж өөрөө өөрийгөө хөгжүүлэх нь сонирхолтой болж байна. Ийм боломжийг орчин үеийн техник, технологи бий болгож байна. Гэтэл өнөөгийн эцэг эх, сургууль орчин нь хүүхдийн энэ шаардлага хүсэл сонирхолд нийцэхгүй цаг үеэсээ үнэхээр хоцрогдож байна. Эцэг, эхүүд үр хүүхдээ сургах биш, харин үр хүүхдээсээ суралцах хачирхалтай цагт бид амьдарч байна. Үр хүүхдүүд нь эцэг эхээ тоохоо болилоо гэдэг нь эцэг эхүүд хоцрогдлоо гэсэн үг. Магадгүй зарим эцэг эх хоцрогдлоо хүлээн зөвшөөрч чадахгүй, үр хүүхэддээ хамаг уураа гаргаж байж мэднэ. Ядаж л томчууд хэлж ярьж буй зүйлээ бодож тунгааж ярих хэрэгтэй байна. Нэг л их бусдыг хараасан, гутаасан, доромжилсон, дайрч давшилсан хүмүүс. Ямар ч тооцоо судалгаагүй хий хоосон хараал зүхэл, хардалт сэрдэлт. Энэ бүхэн монголын үр хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байна гэж бодож үзсэн хүн байна уу? Өөрсдөө хүүхдүүдэд муу үлгэр дууриалал үзүүлчихээд дараа нь хүүхдүүд эвдэрснийг гайхаж үүндээ төр засгийг буруутгах нь зөв хүмүүжил мөн үү? Үйлдэж буй үйлдэл нь хэлж ярьж байгаатайгаа нийцэхгүй байна. Хүүхдүүд үүнийг юу гэж ойлгохов? Яаж тусгаж авахав? Тийм болохоор би маш энгийн санал байнга тавьдаг. Тооцоо, судалгаа, үндэслэл. Нийгэм бол янз бүрийн мэргэжилтэй янз бүрийн хүмүүсээс бүрдэнэ. Бүх хүнд тохирсон, бүх хүнд ээлтэй, бүх хүнд таалагдах шийдвэр гэж байхгүй. Аливаа зүйл ямагт хоёр талтай байна. Нэг талд нь ээлтэй шийдвэр нөгөө талдаа ээлгүй байна. Жишээ нь ерэн онд монголчууд бид зуухандаа галтай байх уу, үгүй юу гэсэн сонголтын өмнө ирсэн. Бид цахилгаан станцаа ажиллуулах сонголт хийсэн. Үүний сөрөг тал нь саалийн ферм ч юмуу хөнгөн үйлдвэрүүд ч юмуу эсвэл хүүхдийн ордноо гаргууд нь хаясан. Хэрвээ саалийн фермээ эсвэл хүүхдийн ордноо ажиллуулах сонголт хийсэн бол цахилгаан станцаа зогсоох байсан. Бүгдийг нь зэрэг ажиллуулах боломж байхгүй. Яагаад гэхээр оросууд бүх санхүүжилтээ нэгэн зэрэг зогсоосон шүү дээ. Цахилгаан станц ажиллуулах зардпал, саалийн ферм ажиллуулах зардал, хүүхдийн ордон ажиллуулах зардал гээд бүх зардлаа нэгэн зэрэг нэгэн амьсгалаар зогсоосон. Тэгэхлээр тухайн үед гаргах шийдвэр хэн нэгэнд ээлтэй , бусдад нь ээлгүй шийдвэр байсан. Үүнээс аль ашигтай хувилбарыг л сонгосон. Тиймээс саалийн ферм эсвэл хүүхдийн ордныг санаатайгаар зориуд устгасан гэж ярих нь огт үндэслэлгүй хоосон яриа.
neg l ih medemhiirsen hun. 90 onoos hoish ene uls orniig zavharuulsan n hudlaa yu? ter uees ehelsen zavhraliig bitgii bulzaaruulah geed bai chi.
Ерэн онд монголчууд халаасандаа сохор зоос ч үгүй үлдсэн. Оросууд монголд үзүүлж байсан тусламж, хөрөнгө оруулалтаа нэг л өдөр нэг л амьсгаар шууд зогсоосон. Гэтэл орчин үеийн машин техникүүд, үйлдвэрүүд түлш, шатахуун, цахилгаангүйгээр яагаад ч ажиллахгүй. Бид машин техниктэй яаж ч сайхан харьцаж, яаж ч хайрын үг хэлээд, яаж ч ёс суртахуун, хүн чанарын тухай яриад нэмэр байхгүй. Машин техникт сэтгэл зүрх гэж байхгүй. Машин техникт түлш шатахуун, цахилгаан эрчим хүчнээс өөр юу ч хэрэггүй. Өнөөдөр монголчууд бид ийм хомхой хүйтэн цэвдэг сэтгэлтэй гэж хэлж болохуйц машин техникийн боол болчихоод байна. Зөвхөн мөнгө байж л ажиллана. Ханаж цадахыг үл мэдэх энэ аймшигт машин техникүүдийг хоол хүнсээр нь, шатахуун түлшээр нь хангахын тулд монголчууд бид мөнгөний төлөө аянд мордсон шүү дээ. Үүнийг завхрал гэж нэрлэнэ үү, амьдралын төлөөх тэмцэл гэж нэрлэнэ үү дураараа л бол.
unuudriin undurluguus harahad bur zoriud zohion baiguulalttaigaar hiisen zavhruulalt baisan baij l gej bodogdohod hurch baina daa. benzin tosiig zuvhun mongolchuud heregleed baigaa yum bish shuu.
202.9.47.177-д Чиний ганц ярьдаг юм чинь зоос. Тийм болохоор чи юу ч ойлгохгүй. 90 онд Монголд байсан Оросуудыг нэг өдөр л нэгэн зэрэг хөөгөөд гаргачихсан юм шүү дээ. Колоничлогчдоосоо салж байгаа юм байх аа. Өөрснөө хөөж гаргачихаад юу яриад байгаа юм бэ? Миний л санаж байхаар Дорнодын цэргийн ангиуд гарахад оросуудын амьдарч байсан угсармал орон сууцуудаар ороход айлуудын тавилга, эд хогшил хэвээрээ л үлдсэн байсан. Манайхан гэр гэр рүүгээ зөөгөөд л аваад явсан шүү дээ. Эрдэнэтийг шуллаа, мөлжлөө л гээд байсан, бүхэл бүтэн хот, дагуул хот үлдсэн байгааг юу гэх вэ? Оросуудыг гарсны дараа Читад очиход Монголоос очсон цэргийн ар гэрийнхэн зутруухан л амьдарч байсан шүү. Цэрэг майханд л өвөлжиж байсан юм. Одооны хүүхдүүд юугаа мэдэх вэ дээ? Оюутолгойд хот биш, хэдэн гэр л байна.
202.9.47.177-д АНУ-ын татан буугдсан цэргийн баазын хүнсний агуулахын үлдэгдэл волох тусламжийн масло, шар тос, улаан буудайг Монголд өртгөөс нь 2 дахин бага үнээр нь зах зээлд зарснаас ферм, САА-нууд дампуурсан юм. Хамгийн инээдтэй нь борлуулсан орлогоос нь АНУ-ын ЭСЯ сан байгуулж зээл өгч эхэлсэн юм даа.
202.9.47.177-д Энэ сангаас ЭСЯ хот орчмын саалийн фермүүдийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байсан нь бүр ч инээдтэй.
Монголын эмэгтэйчүүд нийгмийн дарлал дор байна ш дээ. Хоолоо хийлгэдэг хувцсаа угаалгадаг, тэх ёстой гэж үздэг гаж соёл Орос манай 2т л байна. Эманципашн ярих болсон юм биш үү!
"Тvvx" -ээ, ("Хүн анх үүсэхдээ модны үр жимсээр хооллодог цагаан хоолтон байжээ...") чинийхээр хvн анх яаж vvсэв ээ?! Яг таг хэлэх юм биш биз дээ?! Чам шиг vзэл сурталтай "шинэ атейстууд" хуучнаасаа юугаараа ялгаатай гэж?!
... Товчхон бөгөөд шулуухан хэлэхэд Монголчуудыг Хэлгүй , Хилгүй , Малгүй , Бэлчээргүй болгох алсын далд зорилготой АНУ , Хятад , Өрнөдийнхэн улс орныг минь дотроос нь устган нурааж, … урвагчдын гараар булаан эзлэх бодлого нь маш эрчимтэй явагдаж байна. !!! … Монгол кирилл бичгээс дөрвөн үсэг авч хаях санаа биеэ өргөмжилсөн хуурамч хэдэн эрдэмтдийн хийрхэл гэхээсээ илүү нэлээд ултай суурьтай бодож төлөвлөсөн Монголчуудын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа байсан, одоо ч тохиромжтой цагийг хүлээн дэлбэрэхэд бэлэн байгаа тэсрэх бөмбөгтэй адил үүрэг гүйцэтгэн хадгалагдаж байна . ... Өдгөөгийн уран зохиолын хичээл хасах тухайд Боловсролын салбарт Монгол хүүхдийг оюуны чадваргүй болгох бүхэл бүтэн хөтөлбөр хэрэгжиж байгаагийн ил гарсан хэсэг нь та нарын санааг зовоож байна . Харин зовбол зохих тэр хэсгүүд нь илрээгүй учраас олны анхаарлын төвд ороогүй байна . ... Хэрвээ Монгол хүүхдэд өнөөдөр юу зааж байна гэж сурах бичгийг нь хальт боловч харсан бол энэ цаг үед Монгол хүүхдүүд эх орноо хайрлах сэтгэлгүй , харийг шүтсэн дээр нь олонхи нь наад захын мэдлэг үгүй болж төгсөж буйн мөн чанар, оюуны хоцрогдол юунаас эхтэй байгааг шууд ойлгох боломжтой нөхцөл байдалд хүрээд байна. Энэ бүх гай гамшиг 1990 ээд оноос эхтэй бөгөөд 2012 онд Ардчилсан Шинэчилсэн засаг АНУ ын санал тоолох хар машинаар ард олны сонголтыг өөрчлөн хууран мэхлэх арга замаар Монголын Tөрийн эрхийг хууль бусаар булаан авч Харийнхны утсан хүүхэлдэй болсон ардчилсан хужаа , луйварчид , урвагчид Монгол Улсын Tусгаар тогтнолыг нь дотроос нь устгах арга хэмжээгээ шинэчлэл, өөрчлөлт хэмээх элдэв сайхан үгээр хачирлан нууж ил тодоор хэнээс ч айж эмээлгүйгээр увайгүйгээр Төрийн эрх мэдлийн дор явуулж буйтай шууд холбоотой .Тэд Монголын ард түмний хөрөнгийг хариуцахдаа хүйтэн цэвдэг шуналт сэтгэлт мах манасан араатан мэт аашлан коксжсон нүүрс гэх мэт баялгийг зохион байгуулалттайгаар үнэгүйдүүлэн хулгайлж аван , элдэв зээл, бонд гэх тэрбум тэрбум $ оор тоологдох Ардчилсан Их Өрөнд оруулан хүчээр гавлаж гинжлэн , төсвийн гүйцэтгэлийг хэд дахин нугалсан үнээр тооцон ардчилсан маягаар соёлтой дээрэм хийж халаасандаа шургуулан , Монголчуудыг харийнхны боолчлолд урваж оруулахдаа олж авсан шагнал , буруу гараар олсон бохир мөнгө , дээрмээр босгосон бизнесээрээ хөл хийн харь оронд зугтан гарч сайхан амьдарна хэмээн мөрөөдөж тэндээ хөрөнгө мөнгөө хадгалж байгааг нь та бүхэн өмнө нь бузар Доллар, евро, юаниа өөрийн Хятад удам угшилийн нэрийн дор хадгалсан хэрэг нь илэрсэн хужаа China Баярцогтын бузар үйлдлээс гадарлаж байгаа . Гэхдээ тэр ганцаараа биш бөгөөд эх орноосоо урваж хорон муу үйлдэл хийж байгаагаа мэдэхийн цаагуур мэдэж байгаа өнөөгийн Хууль бус Төрийн цаг үед дээд албанд ажиллаж буй Ардчилсан Шинэчилсэн хэмээх тодотголтой хужаа , луйварчид урвагчид бүгд хөрөнгө зөөрөө харьд хадгалж эсвэл тийшээ гаргаж байгаа гэдгийг мэдвэл зохино. ... Ардчилал хэмээх эх захгүй , жалгын нэг тарсан элдэв үзэл бодлоор өөр хоорондоо тэмцэлдэн арцалдсан нийгэмд Монгол хэмээх том модны мөчрүүд дээр сууж буй Монгол хүмүүс атгаг санаандаа түүнийгээ хөрөөдөх нь үнэхээр тэнэг хэрэг бөгөөд гаслантай үйл мөн. Тулгуур мөчрөө тайраад унасан хойноо Америк, Хятад , Өрнөдийн ханаж цадахаа мэдэхгүй галзуу чононуудын хоол болно гэдгээ мэдэхгүй, ойлгохгүй байгаа нь бүр ч эмгэнэлтэй . ... Монголчуудыг үзэн ядагч , Монголчуудаас хужаа өвөг дээдсийнхээ өшөөг авахыг хүсэн бузар хорон мууг үйлдэж буй ардчилсан хужаа алуурчин Ц Элбэгдорж тэргүүтэй ардчилсан хужаа луйварчид урвагчид энэ бүхний ард суун удирдан, турхирч байдаг гэдгийг Монголчууд ойлгож эхэлсэн гэж бодож байна. Төрийн дээд удирдлагын эрх мэдлийг хужаанууд хууль бусаар ч гэсэн эзэгнэж байгаа учраас аймхай хулчгар луйварчид хужаа этгээдүүд бүх Монголчуудын ариун гэсэн болгоныг харлуулж бараантуулахын тулд элдвээр оролдон бохир хаяг шошго хадаж , үнэн түүхийг гуйвуулан дахин хуурамчаар бичихийг санаархан бузар муугаар гүтгэсэн нэвтрүүлэг, клип, хошин шог болгонoo бүх л ТВ гээр болон бусад мэдээлэлийн хэрэгслээр цацаж , Монгол охидын биеийг нь дамладаг бузар Хятадууд өөрсдийгөө аврагч болгон харуулж , харин Монгол жүжигчин залууг алуурчин болгосон клипийг нь үзээгүй Монгол хүн ховор үлдсэн гэж бодож байна. Хужаанууд сайхан сэтгэлийн үнэр ч байхгүй мөртлөө худал хуурмагийг хамгийн дээд хэмжээнд эзэмшсэн гүтгэж гуйвуулахдаа мэргэжсэн гэдгийг Монголчууд яс махандаа тултал ойлгож ухаарах хэрэгтэй. !!! … Nеtийн сайтуудад сэтгэгдэл нэрийн дор Хужаанууд далдуур Монголчуудыг үргэлж доромжлон хэлэлцдэг бохир үгсээ илээр ичих айхаа үл мэдэн бичдэг болсон нь одоо нэгэнт олон түмэнд ил тодорхой болжээ. Монголчуудаа сэрэмжлэгтүн !!! Aюул алс холooс бус хажууд чинь хаяанд тулан үүдээр бус хатавч сөхөн ороод ирснийг анзаарагтун . !!! ... Өнөөгийн хүнд хэцүү цагт улс эх орондоо тулгарсан аюулын өөдөөс аливаа дайсан, хонины арьс нөмөрсөн чононцруудын бурангуй санаа, хорон үйлдлийг ухаарч ойлгосон хөх тамгат Монгол хүн та эрслэн босож элэг зүрхнээс уяатай энхрий хайрт Монгол эх орноо хамгаалах ариун тэмцэлд нэгдэж , нэгэн үзүүрт сэтгэлээр шударгууг барин зориг зүрхтэйгээр зүтгэх болно гэдгийг би мэдэж байна. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. ... 2013 oн.
ta nar uursduu dalbiganaj ardchilal ardchilal gej soliorch bgaad iim bolgosoy bizdee
Монгол судлаач Ганаа аргагүй л монгол ухаан зааж бичсэн байна. Одоогийн нийгмийн байж байгаа царай байр байдлыг яг голоор нь сайхан хэлсэнд баяр хүргэе.
Монголчуудыг оюун ухаан, нийгэм (социум), соёл, ёс суртахууны хувьд устган сөнөөх гэсэн харийн хорт бодлого явагдаж байгаа гэдэгт би бат итгэдэг.
Mash zøv sedev khøndjee. Mal tøriin khamgaalaltad baidag sanagdana. Tuunees gadna tør khuuliin daguu khuukhdiig khamgaalaltandaa avmaar baina. Khuukhed khamgaalakh tukhai khuuli gej Scandinaviin socialist ornuudad lav baidag yum. Khuukhed khamgaalakh baiguullaga gej mergejliin turiin khuchnii baiguulagatai duitsekhuits erkhtei alba baidag, khuukhdiin erkh zørchigdsøn tokhioldold zørchliig arilgakh, bolokhgui tokhioldold khuukhdiig avaad yavchdag. Avsan khuukhdee khuukhded eeltei aild øgch khumuujuuldeg. Tiim ailuudiig bainga elsuulj surgaj tsalinjuulj baidag. Khuukhdiin khamgaalagch gej mergejleer ikh deed surguulidaa mergejilten belddeg. Irged ni ch sejigtei tokhioldliig sain medeeldeg, khuukhed øsgøkh standard nøkhtsøliig khangaj chadakhgui bol khuukhed ni øøriinkh ni bish bolno gedgiig sain ukhaardag. Manaid bol khuukhdee khuviin ømch met uzej bi khuukhdee yaakh ni chamd ogt khamaagui gedeg etseg ekh olon bii.
tsaaziin yaliin huvid ch unendee ertchihsen shuu. harin ter ger buliin huuliin tuhai sonsoj l bsan bolohoos bish unshaagui bolohoor meddeggui bailaa. yostoi sonin zaaltuudtai yum baina da. taniig bicheegui baisan bol ger buliin huuli baidag yum bna, nemj ulam sain bolj baigaa yum bna gej bodood l unguruh ni l dee, balai yum.
genderiin tegsh erh neriin dor mongol emegteichuudiig erchuudiinh n esreg turhirch erchuudiin erh medel oroltsoog niigmees budgeruulj ulmaar uls undestniih n darhlaag suliduulah bodlogo bas yavagddag gej bi harddag.
anhnii ardchilsan songuuliar l tudev guai garsan bol balin hamartaas iluu baih bailaa
Энэ Зориг гэж нэртэй Оросын бууны нохойны спамыг устгаачээ!
Yag uneniig bichjee.Darui huulia yanzalmaar baina daa UIH gishuudee
Bid nar chini shn yum,muuhai zuil unshsan ch ergetsuulj bodohin orond haraah,zuhehee yridal blgodog bolj dee.ih l evdertsgej bna daa.avah geehiin uhaanaa sergeemeer yum.ganhyag guid bayrlalaa.daanch sanaa avah,heregjuuleh humuus ni unshihgui l dee
Жиш нь энэ бичсэн нийтлэл шүү юм хэнд ч хэрэгтэй юм бүү мэд.Бичихийн тулд л бичиж байдаг юм уу хаашаа юм.Залуучуудад хэлэхэд иймэрхүү хийрхэсэн "үхэр"-нүүд тэр соц үед дүүрэн байсан юм шүү дээ.Даанч энэ сайтад залуучууд орохгүй юм даа.Ном хичээлээ сайн үзэхгүй бол энэ хүн шиг амьтан болно шүү залуучуудаа.
Za chi ene niigemd amiddargui bh. Zul bish bodlogo zuv bh yostoi gj Ganaa PhD bichsen bna
Гэр бvл нь "Cуурь асуудал" л даа!!!
Цаазын ялыг халах нь том алдаа байсан. Элбэгдорж өөрийгөө рекламдсан хэрэг юм. Лаларын алуурчдыг хүйс тэмтэрч дуусгачих.
Ardchilsan kommunistuud mongoliin ireeduig iim bolgoj bna.
araatnaas dor sanaatai allaga uildsen aluurchdiig olnii umnu 2 udaa tsaajlahad l aimshigt hereg ers buurna tsaaziin yajaa sergeeh boloogui uu ene erenhiilugch yanar sanaatai hun ve
"Иймээс цаазын ялыг халсан нь манайд дэндүү эртэдсэн шийдвэр юм." манайд хийгдэж байгаа маш их зүйл эртэдээд байгаа юмаа. бөгсөө арчиж сураагүй хүүхдэд гоё гоё өмд өмсүүлээд байна шүү дээ.
Элбэгдоржыг цаазын ялыг буцааж сэргээхийг шаардсан хохирогчидын холбоог тэр хохирогчид байгуулаачээ. Монголын нөхцөлд тохирохгүй хууль санаачилж олон улсын тавцанд нэр хүндээ өргөхөөс өөр санаа Элбэгдоржид бхгүй. Хожим хойно цаазын ялыг хүчингүй болгосон энэрэнгүй сайн ерөнхийлөгч болж үлдэх гээд ард түмний эрх ашгийг хохироож бншд.
Zaaziin yal deer sanal niilehgui bn. Baychuud n iu hussenee hiideg ene hargis niigemd gemgui negniig buruutan bolgoj zaazaar avhuulj asuudliig shiideh ayul baigaad baigaa. Helmegdsen negen amid l baij baival unen ert oroi hezee negen zagt il bolno. Harin ene ih uuchlal l demii baina. Uuchlaltiin zaana hohirogch mon ar geriinhenii gomdliig ulandaa gishgej baigaa.
Yum meddeg uhaantai hunii yg sonsoj bgaa tur zasag bhgyi yum l bol mungu mungu geel udahgyi sunuh baih