sonin.mn
Говь-Алтай амйгт болсон цагаан сарын өмнөх үзэсгэлэн худалааны үеэр хуурамч 20 мянгатын дэвсгэрт илэрчээ. Дээрх үзэсгэлэн худалдааны үеэр ХААН банк, дэлгүүрийн гүйлгээнд гурван ширхэг дэвсгэрт хуурамч орсон болох нь илэрчээ. Уг хуурамч дэвсгэртүүдийг тус аймгийн цагдаагийн ажилтнууд хураан авч, нарийвчлан шалгаж байна. 
 
Хуурамч дэвсгэртийг хувилагч машинаар хувилсан, хоёр нь ижил дугаартай, жинхэнэ дэвсгэртээс арай богино, ямар ч нууцлалгүй байжээ. Тиймээс хаа газрын худалдаа болон дэлгүүрт хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийж болзошгүйг анхааруулж байна.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг