sonin.mn
НҮБ. /BBC/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан Колумбын Засгийн газар болон босогчдын Фарк бүлэглэлийн хооронд хийх хэлэлцээнд оролцохоор Куба улсад хүрэлцэн иржээ.
 
Кубын нийслэл Гавана хотод хоёр жилийн турш үргэлжилж буй хэлэлцээний явцад хагас зуун жил үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсоох арга замыг хэлэлцэнэ.
 
Хоёр талын төлөөлөгчидтэй хоёулантай нь уулзах төлөвлөгөөтэй байгаагаа Аннан мэдэгджээ. “Илэн далангүй яриа өрнөж, бусад орны мөргөлдөөнийг зохицуулж байсан туршлагаасаа хуваалцана хэмээн найдаж байна” гэж тэрбээр хэллээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг