sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Босогчдын цэрэгжсэн бүлэглэл болох “Аль-Шабааб” Сомалийн ерөнхийлөгчийн ордон руу пүрэв гарагт халдан нэг хүний аминд хүрсэн гэж нүдээр харсан гэрчүүд мэдэгдлээ.
 
Ерөнхийлөгчийн ордонд тус бүлэглэл халдсан болохыг Сомали улсын аюулаас хамгаалах хүчнийхэн мэдэгдсэн ч халдлагын үеэр хэдэн хүн амь үрэгдсэн талаар ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Бид хэргийг мөрдөн шалгаж байна гэж цагдаа нар хэлэв. Сомалийн Ерөнхий сайд Абдирашид Али Шармарке засгийн газрын гишүүдтэйгээ уулзаж байх үед уг халдлага болжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг