sonin.mn
Улстөрчид телевизээр л гарч байвал ер ямар ч хамаагvй нэвтрvvлэг ордог болсоор багагvй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэд хоол хийнэ, гэртээ урина, хамт хөдөө, хээрээр хэснэ гээд л юу эсийг хийх вэ. Гэхдээ зарим тохиолдолд өөрийнхөө “бяр чадлыг” мэддэг байгаасай гэж олон нийт шvvмжлэх болсон. Саяхан “Тvмэндээ барих тvшээдийн бэлэг” нэвтрvvлэгт оролцсон Л.Эрдэнэчимэг гишvvн биелгээ хийхээр дэглэсэн нь олны хэл амны бай болоход хvргэсэн.
 
Тvvний “буянаар” Я.Содбаатар гишvvний маруухан авьяас дуулиан тарилгvй өнгөрөв бололтой. Уг нь телевизийн нэвтрvvлэгт оролцохдоо гишvvд их л сvрхий бэлдэж, бэлтгэсэн юм билээ. Тэгсэн Я.Содбаатар гишvvн дуулах авьяасаа vзvvлэхээр болов.
 
Тэгсэн хөгжмийн бичлэгийг нь мань хvний хоолойд тохируулалгvй бичсэн vv, эсвэл засал авдаггvй хоолтой ч юм уу бvv мэд. Бvтэн дууны туршид эрхэм гишvvний хоолой цахиртаж, их л эв хавгvй дуулсан гэх нэр зvvгээд өнгөрөв. Тvvний энэхvv vйлдлийг олж vзсэн хvмvvс “Ингэж байхаар ядаж шvлэг уншихгvй. 
 
Мөн ч том бодол тээж дээ” хэмээн толгой сэгсэрч байв. Бусдыгаа дуурайгаад дуулмаар санагдсан юм биз дээ, хөөрхий. Гэхдээ л УИХ-ын гишvvн боллоо гээд “супермен” болсон vг биш гэдгийг санаж явахад илvvдэхгvй л баймаар. 
 
 
Эх сурвалж: