sonin.mn
НЬЮ-ЙОРК. /NHK/. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын төлөө илүү их хүчин чармайлт гаргана гэдгээ АНУ болон БНХАУ-ын дээд албан тушаалтнууд мэдэгдлээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райс, БНХАУ-ын төрийн зөвлөх Ян Зечи нар лхагва гарагт Нью-Йорк хотноо уулзжээ.
 
Тэдний дүгнэснээр, Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзахгүйгээр эдийн засгаа хөгжүүлэх боломжгүй аж. Мөн энэ оны есдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Зинпиний АНУ-д хийхээр товлосон төрийн айлчлалын бэлтгэлийг хангахын тулд илүү нягт хамтран ажиллахаар тэд тохиролцсон байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын эхээр Ши Жинпинтэй утсаар холбогдон түүнийг улс орондоо айлчлахыг урьсан юм. Үүний дараа Хятадын Ерөнхийлөгч есдүгээр сард айлчлах боломжтой гэдгээ мэдэгдсэн ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг