sonin.mn

"BBC" телевизээс дуурийн дуучдын дунд хоёр жил тутамд зохион байгуулдаг “Cardiff Singer of the World” тэмцээний шилдэг 20 оролцогчийг энэ сарын 24-нд Лондон хотноо зарлажээ.

Тус тэмцээнд Монгол орноо төлөөлж оролцсон УДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин шалгарсан байна. Тэмцээнд нийтдээ 350 орчим уран бүтээлч оролцжээ.

Энэхүү тэмцээний эцсийн шалгаруулалт Сайнт Дэвид Холлд зургадугаар сарын 14-21-ний хооронд болох аж. Шалгаруулалтад Уэльс, Франц, Герман, Итали, Мальта, Норвеги, Швейцарь, АНУ, Канад, БНСУ, Беларусь, Украин, Турк, Монгол болон Өмнөд Африкийн 20 дуучин энэхүү нэр хүндтэй шагналын төлөө өрсөлдөх юм.

Тэмцээний зохион байгуулагчид дуучин Э.Амартүвшинг "Баритон хоолойтой дуучны нэг. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Соёл, урлагийн их сургуулийг төгссөн. Тэрбээр ирээдүйн сонгодог дуу дуулаачдыг нээн илрүүлэх зорилгоор 1983 оноос зохион байгуулж эхэлсэн энэ тэмцээнд Монголоос оролцож байгаа анхны дуурийн дуучин юм" хэмээжээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг