sonin.mn

СИДНЕЙ. /Xinhua/. “Их-20” бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан Австралийн Брисбен хот 2028 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж магадгүй гэж тус хотын дарга Грахам Квирк мэдэгдлээ.

Австралийн Олимпын хорооны ерөнхийлөгч Жон Коатес хэлэхдээ ”Брисбен бол олимпын эрхийн төлөө өрсөлдөх боломжтой манай улсын хамгийн шилдэг хотуудын нэг” гэж хэлж байсныг Квирк дурдсаны дээр “миний бодлоор олимпын эрхийн төлөөх өрсөлдөөнд гарцаагүй ялах хот бол Австралийн Брисбен байх болно” гэжээ.

2024  оны Олимпыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх хотуудыг Олон улсын олимпын хороо энэ оны есдүгээр  сарын 15-наас бүртгэж эхэлнэ. Харин 2028 оны олимпын эрхийн төлөө өрсөлдөх хотуудыг 2019 оноос бүртгэж эхлэх ажээ.

Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ"