sonin.mn

НЬЮ-ЙОРК. /BBC/. “Аль-Каида” бүлэглэл Оросын нутаг дэвсгэрт халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Үүнийг 2011 онд тус бүлэглэлийг толгойлж байсан Усама бин Ладений гэрээс олдсон баримт бичгүүд нотолж байна.

Дээрх баримт бичгүүдийг лхагва гарагт Нью-Йорк хотод Пакистаны иргэн Абид Нассирыг шүүх хуралдааны явцад сөхөн дэлгэжээ. Энэ хүнийг Нью-Йорк болон Манчестер хотод халдлага үйлдэхээр завдсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Дээрх баримтуудад дурдсанаар бол, Нассир Европын орнууд, тухайлбал, Их Британид халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Бин Ладенд хаягласан захидлуудын нэгэнд “Аль-Каида”-гийн гишүүдийг Европ болон Орос улс руу илгээсэн тухай дурдсан байв. Эдгээр хүмүүсийн зарим нь баривчлагджээ.

Манчестер хотод халдлага үйлдэхээр хуйвалдаан болсон тухай, Нассир гэдэг нэр хэт давруу үзэлтнүүдтэй холбогдож байсан тухай мэдээлэл дээрх баримтад дурдагдаагүй байна. Түүнийг Манчестер хотын худалдааны төв болон Нью-Йоркийн метронд халдлага үйлдэх хуйвалдаанд  оролцсон гэж Америкийн Прокурорын газар сэжиглэж байгаа юм.

Нассирыг хоёр жилийн өмнө Их Британиас АНУ-д шилжүүлэн өгчээ.

Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг