sonin.mn
Замын нэгдvгээр эгнээнд дvрэм зөрчиж тавьсан автомашиныг ачдаг ачигч нарын vйлдэл сvvлийн vед арай л дэндэж байх шиг байна. Уг нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хотын удирдлагууд нэгдvгээр эгнээнд тавьсан машиныг журамлах шийдвэр гаргасан. Гэтэл энэхvv дvрэм журмыг ачигч компаниуд арай өөр аргаар хэрэгжvvлж эхлээд нэлээд хугацааг vдэж байна. 
 
Яг vнэндээ нийслэлд машинаа тавьж байрлуулая гэсэн ч ямар ч зогсоол байхгvй. Байгаа хэдийг нь эрх мэдэл бvхий хvмvvс нь бvгд өмчилж аваад төлбөртэй зогсоол болгосон. Ингээд энэ бvхэн ачигч компаниудад далим болж зогсоол хайж яваа автомашинуудын хойноос ангуучлан явж эзнийг нь ороод гараад ирэхийн хооронд хулгайч шиг машиныг нь ачих боллоо.
 
Тиймээс л энэ бvхнийг олон нийт арай дэндэж байна аа гэж хэлж буй хэрэг юм. Машин ачигч нар нэг нэгнээсээ уралдан дvрэм зөрчиж тавиагvй автомашиныг хvртэл ачиж байгаад жолоочид нь зодуулж байсан хэрэг хvртэл гарч байсан. Хамгийн гол нь энэхvv vйл явдал өдөр тутам бидний нvдний өмнө болж буй учраас хvvрнэж байна.
 
Өөрөөр хэлбэл, машин ачигч нар дvрэм журмаа огоорон зөвхөн мөнгөний төлөө улайран зvтгэж хvний vнэ цэнтэй эд хөрөнгийг хайр найргvй эвдлэх шахам ачиж байгаа нь эрээ цээргvй vйлдэл болоод байгаа юм. 
 
Тэдний энэхvv vйлдлийг дарахын тулд ачих биш тvгждэг болоод ч нэмэр болсонгvй. Тэд машин тvгжээд тvгжрэл vvсгэдэг учраас ачаад явсан нь дээр байдаг гэж миний нэг танил ачигч хэлж байсныг сонсоод уур хvрснийг нуух юун.
 
Тиймээс ШӨХТГ-ын дарга Д.Аюурсайхан та энэхvv хууль бусаар иргэдийн автомашиныг ачаад байгаа ачигч компаниудыг шалгаад vзвэл олон зөрчил илрэх нь дамжиггvй. Иргэдийн хэлж буйгаар эдийн засаг хямралтай байгаа энэ vед ачигч компаниудын дарга даамалууд нь ачигч нарыгаа өдөрт олон машин ачих тусам та нарын цалин нэмэгдэнэ гэж хэлэд гэсэн.
 
Тиймээс л тэд улаан цагаандаа гарч машин ачих vйлдлээ мөнгө олох арга хэрэгсэл болгоод байна гэж хэлж байсан юм. Мэдээж энэ бол vнэний ортой. Учир нь таны нvдэн дээр ч бас хэн нэгний машиныг хулгайч шиг ачаад явж байгаа дvр зураг өдөр болгон харагдаж байгаа. Яаарч сандарсан иргэд машинаа ачуулж явдал суудал болохгvйн тулд тэдэнтэй тохиролцоод хэлэсн мөнгийг нь хvртэл өгөөд явдаг.
 
Хууль дvрмийнхээ дагуу бол дvрэм журам зөрчсөн хэн ч болов хариуцлага хvлээх нь зvйн хэрэг. Гэтэл хотын тvгжрэлийг сааруулах гэж ядаж байхад нь ашиг хөөсөн ачигч компаниуд ар хударгаар нь иргэдийг мөлжиж байгаа нь vнэнд нийцэхгvй байгаа учраас энэхvv асуудлыг хөндсөн хэрэг. 
 
Эх сурвалж: