sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэдээс  мессежээр санал авах санаачилга гаргасан билээ.

Уг санал авах ажил  2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс албан ёсоор эхлэн үргэлжилж байна. Санал асуулга хоёрдугаар сарын 3-ны өдөр дуусах юм.
      

 Иргэн та таны дугаарт ирсэн асуултын хариултаас зөвхөн 1, 2 гэж сонгон 15151111 дугаарт илгээх ёстой . Харин санал асуулга эхлэхээс 7 хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр  дугаар авсан болон  гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй ажээ.
Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоорой.