sonin.mn

ТОКИО. /NHK/. Ирэх хоёр жилд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ байнгын бус гишүүнд өрсөлдөх цорын ганц нэр дэвшигч бол Япон Улс мөн гэдэгт Ази-Номхон далайн бүс нутгийн НҮБ-ын гишүүн улсууд санал нэгтэй байна. АЗ нь хориг тавих эрхтэй байнгын таван гишүүн болон байнгын бус таван гишүүнээс бүрддэг юм. Энэ оны эцсээр үүрэгт хугацаа нь дуусах байнгын бус таван гишүүний халааг авах таван улсыг сонгох санал хураалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ирэх аравдугаар сард болно.

Ази-Номхон далайн бүс нутгийн 54 улсын төлөөлөгчид пүрэв гарагт НҮБ-ын төв байранд уулзсан байна. Тэд бүс нутгаас Японыг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ. Хэрвээ Япон улс Ерөнхий Ассамблейн санал хураалтаар гуравны хоёроос илүү хувийн санал авч чадвал НҮБ-ын дээд байгууллага болох АЗ-ийн байнгын бус гишүүнээр 11 дэх удаагаа сонгогдоно.

Г.Доржханд

Эх сурвалж: