sonin.mn

Хүн төрөлхтөн Дэлхийн II дайн төгссөний болон Фашист Германыг ялсны 70 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Энэ дайны дүнд байгуулагдсан ч одоо хүртэл бие биенээ бууны овоо хараагаар харж буй хоёр улс ч энэхүү түүхэн ойд бэлтгэж байна. БНАСАУ, БНСУ хоёрын тухай өгүүлж буй нь тодорхой. Нэг үндэс язгууртай энэ улсууд 1953 оноос хойш гал зогсоох түр гэрээний нөхцөлд амьдарч байна.

38 Дугаар өргөрөг

Эдгээр улсууд цэрэггүй бүс буюу 38 дугаар өргөргөөр зааглагдаж байна. Бүсийн дундуур цэрэггүй бүсийг илэрхийлэх хоорондоо 100-200 м-ийн зайтай хар, шар өнгийн судалтай 1292 багана босгожээ. Бүсийн хилийн дагуу 3 м-ийн өндөртэй төмөр торон хашаатай. Хэсэг хугацааны өмнө намайг Умард Солонгосын талаас харахад хоёр талыг заагласан торон хашаа харагдаад зогсохгүй, газрын бартааг ашиглан өнгөлөн далдласан явган цэргийн батальоны хориглолтын шугам ил байсан.

Эсрэг тал руу дурангаар харахад 5-6 км-т Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт 1970-аад оны үед босгосон төмөр бетонон хана харагддаг. Сөүл уг ханыг танк эсэргүүцэх зориулалттай гэж тайлбарладаг. Умардууд ‘‘энэ хананы цаана өмнөдүүд цэрэг зэвсгээ нууцладаг” гэж танилцуулсан. Сөүл шинэ оны эхний хагаст пуужингаас хамгаалах хээрийн сургууль хийхээ зарлаад байна.

Энэхүү сургууль өөрийн батлан хамгаалах хөтөлбөрийг хэр үр дүнтэй хэрэгжиж байгааг шалгах зорилготой ажээ. Умардаас ирж болзошгүй түрэмгийллийг няцаахад сайтар бэлтгэхийн тулд Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн маневрын “Ки Ризолв”, “Фоул Игл” дадлагуудыг 2 дугаар сарын 24-нөөс 4 дүгээр сарын 18-ныг хүртэл явуулахаар шийдвэрлэсэн байна.

Эдгээр дадлагын хүрээнд тагнуул, хорлон сүйтгэх салбаруудын дадпага, десантын ажиллагааг хуурай газар, агаар, тэнгист боловсруулахаар төлөвлөжээ. Нийтдээ 20 орчим ажиллагаа, сургууль, дадлага багтаж байгаа аж.

Америкийн тоглолт

Дээрх сургууль дадлагуудын мэдээлэлтэй зэрэгцэн БНАСАУ-ын өмнөд хөрш рүүгээ довтлох нууц төлөвлөгөө сэтгүүлчдийн гарт орсон тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд дамжуулж байна. Энэхүү төлөвлөгөө ёсоор түрэмгийлэл 2015 онд болох бөгөөд 7-15 хоног үргэлжлэх ажээ. Пхеньян энэ хугацаанд ялалтад хүрэх боломжтой, АНУ зэвсэгт мөргөлдөөнд саад болж амжихгүй гэж үзэж байгаа бололтой.

Энэ үеэр БНАСАУ цөмийн зэвсгээ идэвхтэй хэрэглэхээр тооцоолж байна. Умардын дайны төлөвлөгөө Өмнөд Солонгос, АНУ-д олон нийтийн дургүйцлийг өдөөж байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй ч энэ үнэхээр бодитой төлөвлөгөө юу гэдэгт шинжээчид эргэлзэж байгаа гэнэ. Ялангуяа зэвсэгт мөргөлдөөнд АНУ оролцож амжихгүй гэдэг бүр ч эргэлзээ төрүүлж буй аж.

Учир нь Пентагонд цэргээ Өмнөд Солонгос руу хаях шаардпагагүй, тэнд өөрийнх нь хангалттай хүч байрлаж байгаа. Өмнөдөд америкийн орчин үеийн байлдааны техник бүхий америкийн 28500 цэрэг байрлаж байгаа. Тэд Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдтэй нэгдсэн бүлэглэлд харьяалагдаж, командлагчаар нь америкийн генерал ажилладаг. Иймд 7-15 хоногийн дайн байлдаан боллоо гэхэд америкийн хүчин оролцохгүй гэдэг хэний ч толгойд багтахааргүй төсөөлөл.

Цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэг ч эргэлзээ төрүүлэхээр. Одоогоор Пхеньян хүчин чадал өндөртэй цөмийн зэвсэг бүтээгээд цельд хүргэх арга замыг шийдвэрлэсэн гэсэн бодитой мэдээлэл алга байна. Магадгүй цөмийн мина, фугас бүтээгээд газар доогуур нуусан байж мэднэ. Түүнээ эсрэг талын цэрэг чухап объектод ойртсон үед хэрэглэх зорилго агуулж байгаа байх.

Умард Солонгос цөмийн хошуутай, бага болон дунд тусгалын пуужингууд бүтээгээд хэрэглэлээ гэхэд Өмнөд мөн ийм хэмжээний хариу барихгүй гэсэн баталгаа байхгүй. Харин Умард Солонгос хуурай замын цэргээр түрэмгийлэл үйлдэх магадлал байж болох. Учир нь Өмнөдөөс бараг нэг дахин илүү буюу 1 сая орчим цэрэгтэй. Цэрэг дайчдын бэлтгэлээр ч умардууд илүү юм шиг санагдсан.

Учир нь намайг харж байхад тэд “Зуугийн эсрэг ганцаараа” гэсэн уриагаар гардан тулалдааны бэлтгэлийг  өндөр ачаалалтай хийж байсан. Гэвч техник зэвсэглэлийн талд умардууд илт хоцрогдсон. Умардад аль дэлхийн II дайны үеийн Т-34 танк зэвсэглэлд нь байхад өмнөдүүд өндөр цэцтэй зэвсгээр өвч зэвсэглэсэн байх жишээтэй. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд Умардын дайны төлөвлөгөө бодитой бол ялалтад хүрэх магадлал тун бүрхэг байгаа юм.

Солонгосын хойгт хурцадмал байдал үргэлжилж байхыг АНУ сонирхож байж мэднэ гэж үзэх шинжээчид байдаг. Энэ нь бүс нутагт улс төрийн тоглолт хийж байх америкийн сонирхол хэмээн тайлбарладаг. Умард Солонгосын цөмийн зэвсгийн тухай асуудал хөндөх бүрт АНУ өөрийн пуужингаас хамгаалах системийг энэ бүс нутагт байрлуулах тухай ярьдаг. Мөн Ази, Номхон далайн бүс нутагт өөрийн цэргийн хүчийг шилжүүлэн байрлуулах асуудал ч хөндөгддөг.

Энэ нь АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургууль хийхээ зогсоовол цөмийн туршилтаа цуцлах Умардын удирдагчдын саналыг Вашингтон хүлээж аваагүйгээр батлагдаж байна.

Итгэлцлийн гүүр барих хүсэл

Хоёр улс цаашид ингэж дайсагналцаж явах хэрэг байхгүй гэдгийг Пхеньян, Сөүл хоёр ойлгож байгаа шиг. Тухайлбал, саяны Шинэ жилийн мэндчилгээндээ Умардын удирдагч Ким Чен Ун Өмнөдтэй яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн байгаагаа дурдаад хоёр Солонгосын дээд хэмжээний зөвлөгөөн ч хийж болохыг үгүйсгээгүй. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нартай уулзах үеэрээ “Умард Солонгосын тал хүлээн авч болох нөхцлийг бүрдүүлж, хоёр талын уулзалт хэлэлцээр сэргэнэ гэж найдаж байгаа” хэмээн мэдэгдсэн.

Умардын    удирдагч өөрийн элчээр дамжуулан ОХУ-ын Ерөнхийлөпн В.Путинд хоёр Солонгосын удирдагч нарын уулзалтыг зохион байгуулах хүсэлт гаргажээ. В.Путин саналыг хүлээн аваад гагцхүү Умардыг цөмийн туршилтаа явуулахгүй байх нөхцөл тавьсан тухай Өмнөд Солонгосын “Азия Тудэй” сонин мэдээлсэн. Ким Чен Ун Их ялалтын 70 жилийн ойн баярт Москвад оролцохыг урьсан урилгыг хүлээн аваад байна. Энэ үеэр ч хоёр орны удирдагч нарын түүхэн уулзалт болохыг үгүйсгэхгүй.

Владимир КУЗЫМИН (Красная звезда)
Эх сурвалж: "Соёмбо"