sonin.mn

УИХ дахь бие даагч гишүүд болох Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад, "Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тодотгол хийхдээ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий "Эрдэнэс оюу толгой" ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын "Painter Low Firm" компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн гэрээ хийж, урьдчилгаа төлбөр 455 сая төгрөг шилжүүлсэн нь зохисгүй үйлдэл болсон байна. Монгол Улс эдийн засгийн хямралтай, валютын хомсдолд орсон энэ цаг үед үрэлгэн бус байж, шаардлагагүй зардлаа хэмнэж валютаа гадагш урсгахгүйгээр дотоодын нөөц боломж, оюуны чадамжаа ашиглан ажиллах шаардлагатай бус уу?

Монгол Улсын мэдлэг чадвар, эх орноо гэсэн сэтгэлтэй 170, эрдэмтэн, эдийн засагч, эрх зүйч нарт тус бүр 10 сая төгрөг олгоход дээрх мөнгөний 10 хувь болох бөгөөд хангалттай сайн эдийн засгийн тооцоотой эрх зүйн зөвлөгөө гарна. Энэ их мөнгийг хуулийн зөвлөгөө авах нэртэйгээр АНУ-ын "Painter Low Firm" компанитай /гэр бүлийн хуулийн фирм/ гэрээ байгуулж, төлбөр шилжүүлсэн талаар тайлбар ирүүлнэ үү? Цаашид уг гэрээг цуцлахыг шаардаж байна" гэжээ.


Б.Туул

Эх сурвалж: