sonin.mn

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд баталлаа. Өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики болон Экваторын Гвиней улстай дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэлээ.

Манай улс НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлж буй. Дипломат харилцаагүй 45 улсад манай улс 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн монголын талын сонирхлыг албан ёсоор Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан уламжилсан юм. Өнөөдөр ийн 8 улстай дипломат харилцаа тогтоож байгаа бол энэ онд Монгол Улс НҮБ-ын гишүүн 10 гаруй улстай дипломат харилцаа тогтоохоор үргэлжлүүлэн ажиллана.

Б.Туул

Эх сурвалж: