sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав.

Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг олон улсын хөгжлийн түвшин, ирээдүйн чиг хандлагад нийцүүлэх зэрэг хэд хэдэн шаардлагаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулсан байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, төлөвлөлт нь олон улсын жишигт нийцсэн үндэслэл, тооцоо судалгаанд суурилсан, үр дүн нь баталгаажсан, үнэн зөв мэдлэг, үр нөлөөтэй хэрэглээ бий болгох зэрэг хэд хэдэн зарчим шинээр оруулжээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан найруулгын болон зарчмын зөрүүтэй 9 саналаар тус бүрд нь санал хураалт явуулав. Ийнхүү Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 53 гишүүний 88.7 хувь дэмжлээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: