sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Умард Солонгос плутони гарган авах боломжтой 5 МВт-ын хүчин чадалтай реакторыг таван сар завсарласны дараа дахин ажиллуулахыг оролдож байгааг "Йонбен" шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн цөмийн объектын хиймэл дагуулаас авсан зурагт хийсэн нарийвчилсан дүн шинжилгээ харуулж байна гэж Америк-Өмнөд Солонгосын “38 North” цахим хуудсанд мэдээлжээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-нөөс нэгдүгээр сарын 11-ны хооронд хиймэл дагуулаас авсан зураг дээр барилгуудын нэгээс хар утаа гарч байгаа болон машины заалаас гарсан хоолойгоор халуун ус урсаж байгаа нь харагдсан байна. Үүнээс гадна ойролцоох хэд хэдэн барилгын дээврийн цас хайлсан байжээ.

Умард Солонгос бараг зургаан жил завсарласны эцэст Йонбен дахь объектод цөмийн хаягдал түлшээр зэвсгийн плутони үйлдвэрлэх чадалтай объектуудыг сэргээж эхэлсэн байж магадгүй гэж олон улсын хэвлэлүүд өнгөрсөн онд мэдээлсэн юм.

Д.Жаргал

Эх сурвалж: