sonin.mn


МОСКВА. /NHK/. Хүнд байдалд орсон эдийн засгаа аврах төлөвлөгөө гаргаснаа ОХУ-ын Засгийн газар зарлалаа. Эдийн засаг хурдацтай доройтож байгааг зогсоох зорилготойгоор уг төлөвлөгөөг лхагва гарагт гаргасан байна.

Украины байдалтай холбогдуулан Европ болон АНУ хориг арга хэмжээ авсан нь Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм. Уг төлөвлөгөөнд 2015 оны төсвийн зардлыг 10 хувиар буюу 15 орчим их наяд рублиэр /220 орчим тэрбум доллар/ танах талаар тусгажээ. Мөн төсвийн зардлыг бууруулахын тулд бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ хойшлуулах асуудлыг уг төлөвлөгөөнд оруулсан байна.

Оросын эдийн засгийн өсөлт энэ онд хасах үзүүлэлттэй гарах төлөвтэй байгаа юм. Гэхдээ Өрнөдийн улсуудтай зөрчилдөөн гүнзгийрч буй энэ үед цэргийн зардал болон холбоотнууддаа үзүүлэх тусламжийн хэмжээгээ ОХУ таналгүй хэвээр үлдээхээр шийджээ. Төсвийн таналт тэтгэвэр тэтгэмж болон нийгмийн аюулгүй байдлын бусад зарлагад огт нөлөөлөхгүй гэж ОХУ-ын Засгийн газар мэдэгдлээ.

Г.Доржханд

Эх сурвалж: