sonin.mn

РИЯД. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Саудын Аравид айлчилж, шинэ хаан Салмантай уулзсан байна. “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэхийн тулд хоёр улсын хамтын ажиллагааг Обама уялдуулах хүсэлтэй байна.

Мягмар гарагт Саудын Аравийн нийслэл Рияд хотод болсон уг уулзалтын үеэр, Барак Обама өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн хаан Абдуллахад хүндэтгэл үзүүлжээ. “Лалын улс” бүлэглэл, Йемений улс төрийн эмх замбараагүй байдал, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг асуудлын талаар хоёр тэргүүн хэлэлцсэн гэж Обаматай хамт айлчлал хийсэн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родс мэдэгдсэн байна.

АНУ-ын Бүгд найрамдах намын ахмад гишүүн Жон Маккейн болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан хоёр эрхэм Обама болон Салман нарын уулзалтад оролцсон нь Саудын Арабтай харилцаатай байх нь АНУ-ын хувьд хоёр намын тогтолцоо ямар чухал ач холбогдолтой болохыг харуулсан юм.

“Лалын улс” бүлэглэлийг устгахын тулд АНУ-ын холбоотон, Ойрхи Дорнодын тогтвортой байдлын гол цөм болсон Саудын Арабтай АНУ хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна. Саудын Аравийн хаан таалал төгссөнтэй холбогдуулан Барак Обама аяллын маршрутаа өөрчилж, Энэтхэг дэх айлчлалын хугацаагаа богиносгож Саудын Арабад айлчилжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: