sonin.mn

Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Абаг сумын малчин Төмөр сумынхаа захиргааны гадаа өөрийгөө боомилсон тухай “Ройтерс”-ээс мэдээлжээ. Малчин эр бэлчээрийг нь хууль бусаар булаан авсныг эсэргүүцэж ийн амиа хорлосныг Өвөрмонгол дахь Хүний эрхийн мэдээллийн төвөөс(ӨМХЭМТ) мэдэгдсэн аж. Төмөр нь 45 настай бөгөөд өнгөрсөн долоо хоногт Абаг сумынхаа захиргааны хашаанаас боомилсныг төрөл төрөгсдийнх нь нэг баталсан гэнэ.

Тэрбээр хэдэн жилийн турш орон нутгийн захиргааны үйл ажиллагааг эсэргүүцэж, “Ядуусыг тэтгэх” хөтөлбөрийн хүрээнд хураан авсан газрыг нь эргүүлэн өгөхийг шаардаж байж. Харин Шилийн гол аймгийн захиргаанаас түүнийг амиа хорлосныг нь үгүйсгэжээ. ӨМХЭМТ-өөс Хөх хотод 300 орчим өвөрлөгч монгол иргэн газар нутгийг нь эргүүлэн өгөхийг шаардан жагссаныг мэдэгдсэн тухай “Ройтерс” өгүүлсэн байна.

Д.Болд

Эх сурвалж: