sonin.mn



ТОКИО. /ITAR-TASS/. Монгол Улстай хоёр талын чөлөөт худалдааны гэрээ байгуулах анхны улс нь Япон болно. Уг гэрээг Монголын эрх баригчид энэ оны хоёрдугаар сард байгуулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Киодо агентлагт ярилцлага өгөхдөө мэдээлжээ.

“Би удахгүй Японд албан ёсоор айлчилна. Энэ айлчлал нь мөн Ерөнхий сайдын хувьд гадаадад хийж буй миний анхны айлчлал болно” гэж өнгөрсөн оны 11 дүгээр сард үүрэгт ажилдаа орсон Сайханбилэг хэлсэн байна. Айлчлалын хугацааг албан ёсоор товлоогүй байгаа боловч Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хэлснээр, “Ерөнхий сайд хоёрдугаар сарын эхний хагаст Японд айлчилна”.

Одоогоор Монгол Улс нэг ч улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй байгаа юм. 2013 онд Монгол дахь Японы экспортын хэмжээ 29,3 тэрбум иен /одоогийн ханшаар 248 сая доллар/ болсон бол импортын хэмжээ 1,9 тэрбум иенд /16 сая доллар/ хүрчээ. Японы тус улсад экспортолдог гол бараа нь суудлын автомашин юм. Японы суудлын автомашины экспортын 45 орчим хувь нь Монголд ногддог байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "МОнцамэ" агентлаг