sonin.mn

Байнгын хороодоор өнөөдөр Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Л.Эрдэнэчимэг нарын гишvvд өргөн барьсан нь хуулийн төсөл нэлээд удаан дуншиж байгаа, угаасаа. Танана хасна гэж ирээд л ард иргэдийнхээ халаас руу дайрсан лугаа агаар нэг нэмvv өртөг бий болгож байгаа аж ахуйн нэгжvvдийн vйл ажиллагааг хязгаарлах хяналт тавих шинжтэй хуулийн төслийг “Монос”-ын Л.Эрдэнэчимэг хатагтай өргөн барьжээ. Нийтийн эрvvл мэндийг дэмжих, эрэлт нийлvvлэлт хэрэглээг хязгаарлах нэрийн дор архины хэрэглээг далд хэлбэрт оруулж, хариуцах эзэнгvй болгох гэж байгаа нь аюултай. 90-ээд оных шиг шагийн архи цэцэглэхгvй гэхийн баталгаа алга.

Тус хуульд сул агууламжтай согтууруулах ундаа нийслэлд худалдаалах бол хорин сая, аймгийн төвд 15 сая, суманд таван сая, өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах бол нийслэлд тавин сая, аймгийн төвд 25 сая, суманд таван сая төгрөгөөр тэмдэгтийн хураамжийг авахаар хуульд заажээ. Ийм хэмжээний хураамжийг төлөөд архи зарах найман нэрийн барааны дэлгvvрvvд хэр олон байх бол.
Мөн Архи согтууруулах ундааг худалдах зөвшөөрлийг Сум, Дvvргийн засаг дарга, Цагдаа, Онцгой байдал, Татвар, Мэргэжлийн хяналтын байгууллагын санал дvгнэлтийг vндэслэн нэг жилийн хугацаагаар төрөл тус бvрээр нь олгож, тvдгэлзvvлж, зөрчил гаргаагvй тохиолдолд хоёр жилээр сунгана.

Мөн орчны оршин суугчдын тавиас доошгvй хувийн саналаар худалдаалах тусгай зөвшөөрлийг хvчингvй болгоно. Согтууруулах ундаа vйлдвэрлэх импортлох зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгож, зөрчил гаргаагvй бол хоёр жилээр сунгана гэжээ.

Эдгээр заалт нь архи худалдаалах зөвшөөрлийг хянах нэрийдлээр Дvvргийн засаг дарга тэргvvтэй албан тушаалтнуудын авилга, бизнес дэх төрийн оролцоо дарамтыг нэмэхгvй гэх баталгаа байна уу гэдэгт өнөөдөр байнгын хорооны хурлаас хариу харагдах биз ээ.


Эх сурвалж: