sonin.mn

Монгол Улсад ажиллаж, амьдарч буй вьетнамчуудтай холбоотой мэдээлэл цахим ертөнцөд цацагдсанаас хойш хvмvvс vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ихэнх нь тэднийг vзэн ядаж, нутгаасаа хөөн гаргах, таарсан газраа зодож, нvдэх тухай бичих болжээ. Саяхан даа мөн л vvнтэй адил явдал болж л байсан. Барилгын салбарт ажиллаж байсан хятад иргэд vvргээ гvйцэтгэж явсан цагдааг зодсон хэрэг гарсан.

Тvvний дараахан “муусайн хужаа нарыг...” гээд л хараан, зvхэж, алж, хядах юм болов доо. Тэгснээ тун удалгvй БНСУ-д зохион байгуулсан Азийн XVII зуны наадмын vеэр Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын тулаан илт давуу байдалтай байхад ялалтыг Өмнөд Солонгосын тамирчинд өгсөн хэмээн мөн л “ямаан омогтой Со нарыг...” гэж ирээд баахан vндсэрхэгжиж, солонгос хоолны газар орохыг хориглох дээрээ тулж байв даа. Эдгээртэй зэрэгцэн дээрх улсын иргэдтэй Монгол охид, бvсгvйчvvд садарлаж, завхайрлаа гэх мэдээллийг ч цацаж байсан. Хамгийн сvvлийнх нь буюу олон нийтэд зураг, хөрөг нь гарснаараа вьетнамчуудтай хамт байсан эмэгтэй амиа хорлохыг завдсан гэж дуулдав. Юун ч хямдхан амь гэхээрээ vхэх оролдлого хийдэг юм бэ гэж бодогдсон ч “хvн нэрээ тогос өдөө” гэдэг vг ч бас санаанд орох. Тиймээс л “чухам хэнийг буруутгаж, хэнбугайг нь өмөөрөх гэж” гэх ахархан гэмээр бодол төрснийг нуух юун. Vнэн хэрэгтээ хvн бvр л “амьдрал баян” гэдэг. Тэгвэл тэр баян амьдралд чинь янз, янзын л vйл явдал өрнөж, цаг хугацаа урссаар байгаа.

Тэгж ярьвал цаад хятад, солонгос, вьетнамууд чинь манийгаа бодвол манай улсад ажилласныхаа хэрээр хөдөлмөрөө vнэлvvлж, бас болоогvй мөнгө хурааж, хуримтлуулахдаа тун ч чамбай гэх юм билээ. Бусдыг адлаж, өөрсдөө агуу ихийн дэмийрлээр өвчилж, “би” хэмээн цээжээ дэлддэгээ болихсон. Мэдээж “Усыг нь уувал ёсыг нь дага” гэгчээр хэн нэгэн хууль, дvрэм зөрчсөн бол тvvнийг нь хууль, шvvхийн байгууллага шалгаж, нягтлах нь зvйн хэрэг. Харин өөрсдөдөө таалагдаагvй vйл хэргийг олон нийтээрээ шvvн хэлэлцэх нь өнөө цагт байж боломгvй vйлдэл.
Монголчууд бид ч гэсэн хvний газар хөлс, хvчээ урсган байж ажиллаж, амьдардаг. Бvр vvнийг мөрөөдлөө болгочихсон, гадаад орныг тахин шvтэгчид ч бий. Болвол гэрээгээр, болохгvй бол “хар”-аар ч хамаагvй харьд очиж, ажиллавал хамаагvй их мөнгө олж, ахуйгаа өөд нь татчихна гэж бодох тэднийг буруутгахын аргагvй. “Харийн нутаг давчдаад байна Харсан зvгтээ гvймээр байна” хэмээн дуулж яваа олон олон монгол тухайн улсдаа хамгийн хvнд хvчир ажлыг нь нугалж, хамгийн бага цалинг нь авдаг. Өөрөөр хэлбэл бидний цөөхөн монголчууд ч хvний нутагт ч хөдөлмөрөө хvссэнээрээ vнэлvvлж чаддаггvй. Тэд хvний газар очоод элбэг, хангалуун амьдарч, ихийг хурааж, хуримтлуулдаг нь тун ч цөөхөн. Харин ч олсон хэдээсээ ар гэртээ буюу Монгол руу илгээнэ, бусдын дор орохгvй гэж тансаг хэрэглээ, брэндийн хувцаснаас гар татахгvй, найз нөхдөө дайлна, найрлана. Баяр ёслол таарвал тэмдэглэнэ. Архи ууна, агсам тавина. Мэдээж бас эсрэг хvйстэнтэйгээ ижилсэн дотносно. Энэ бол хаана ч байдаг амьдрал. Харьд очиж ажиллаж амьдарсан болон одоо байгаа бvх хvн ингэж байснаа санаж байгаа байх. Тэр ч байтугай АНУ-д байсан монголчууд боодог хийж идсэн биш хөрш нь амьтан тамлалаа гээд цагдаа дуудчихсан байсан гэдэг. Тvvнийг нь монгол уламжлал энэ, тэр гэж баахан тайлбарласны эцэст зvгээр өнгөрсөн юм гэнэ лээ.

Тэгвэл эх орондоо суугаа бидний ад vзэж хөөхийг хvсээд байгаа гадныхны хувьд байдал арай өөр. Тэд ядаж л хийснийхээ хэрээр цалингаа авч, хөрөнгө хурааж, олсныгоо гэр бvлдээ гуйвуулдаг. Гадныхан биднээс шал өөр. Хvний газар мөнгө олох гэж байгаа болохоор тэдэнд тансаг хэрэглээ огт хэрэггvй. Гэхдээ тэд бидэнтэй л адил хvн. Тиймдээ иднэ, ууна. Хөлчvvрхсэн vедээ хоорондоо хэрэлдэж, зодолдох нь ч энvvхэнд.

Тэд /хятад, солонгос, вьетнам бvгд/ ердөө л идэж, уусан болон эмэгтэйчvvдтэй дот­носсон учраас л монголчуудын цөс нь хөөрч, эх орноосоо хөөмөөр санагдаад сууж байж чадахгvй, цахим ертөнцөд бухимдлаа илэрхийлээд байгаа.
Энэ бvхнийг эргэцvvлж бодохын оронд шууд л хэдэн товчлуур дарж, өөрийн сэтгэгдлээ бичихдээ эх орноосоо хөөж гаргах, зодож, нvдэх бvр цаашлаад алж, талахыг л уриалдгаа больмоор санагдах. Ядаж л ажилгvй гээд сууж байхын оронд гаднаас ажиллах хvч авахааргvй болчихмоор. Нэгэнтээ л “би” гэж чээжээ дэлдмээр байвал эхлээд vйл хөдлөлөөрөө харуулж, vнэхээр чаддаг, эх оронч гэдгээ мэдрvvлэх хэрэгтэй шvv дээ.

Тvvнчлэн охид, бvс­­гvйчvvдээ тэгж их харам­­лаад, харийнхантай хамт байгааг нь харахаас нvд нь хорсоод байгаа бол аашийг нь эвдэлгvй, агсамнаж, дөвчиг­­нөхгvйгээр аятайхан амьдарч яагаад болохгvй гэж. Хар багаас нь зөв хvмvvжлээр өсгөвөл хятад барилгачдын цалин буух vеэр годгор охид барилгын талбайгаар эргэлдэх шаардлагагvй, вьетнам засварчдын умгар амбаарт тухлахгvй, солонгос эртэй зуучаар танилцахгvй шvv дээ.


Эх сурвалж: