sonin.mn

ТОКИО. /RIA Novosti/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хуурай замын цэргийн анги нэгтгэлүүд өвлийн улирлын үед гол мөрнийг гатлах сургуулилтыг удирдан явуулжээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, сургуулилтад мөн хөвдөг хөдөлгөөнт гүүр ашигласан байна.

Умард Солонгосын удирдагчийг Солонгосын Ардын армийн Улс төрийн ерөнхий газрын дарга Хван Бён Со, Ардын зэвсэгт хүчний сайд Хён Ён Чол болон цэргийн бусад дарга нар дагалдан явжээ. Цэргийн сургууль чухам хэзээ явагдсан талаар мэдээлээгүй байна. Тус улсын цэргийн нисэх хүчин мөн Ким Жөн Уны удирдлага дор сургуулилалт хийсэн тухай KCNA өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: