sonin.mn

Эсэргүүцлийн ажиллагаанд хэдэн мянган хүн оролцсон байна. Янз бүрийн дүүргээс хотын төвд цугласан жагсагчдын цувааны тэргүүн эгнээнд сураггүй алга болсон оюутнуудын төрөл төрөгсөд явжээ.  

Мексикийн зүүн өмнөд нутагт оршдог Игаула хотод өнгөрсөн оны есдүгээр сард болсон эсэргүүцлийн ажиллагааны дараа дадлага хийж байсан хэсэг оюутан сураггүй алга болсон юм. Мөрдөн байцаагчдын таамаглаж байгаагаар бол, тус хотын авлигад автсан цагдаа нар болон албан тушаалтнууд эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдыг баривчлан, хар тамхи наймаалагчдын гарт өгсний дараа оюутнууд амиа алдсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: