sonin.mn

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Нью-Йорк хотод Оросын иргэн Евгений Буряковыг тагнуул хийсэн хэргээр баривчилсны дараа ОХУ болон АНУ-ын хооронд “тагнуулын шинэ дуулиан” дэгджээ. Нью-Йорк хотын Өмнөд холбооны тойргийн прокурорын газраас ОХУ-ын иргэн, банкны ажилтан Евгений Буряков тус хотын Бронск дүүрэгт тагнуул хийх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан болохыг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Хэвлэлүүдэд бичсэнээр, Буряков нь Оросын Гадаад эдийн засгийн банкны /Внешэкономбанк/ АНУ дахь салбарын даргын орлогч аж. Гэхдээ энэ мэдээлэл албан ёсоор нотлогдоогүй байна. АНУ-ын эрх баригчид мөн ОХУ-ын иргэд болох Игорь Спорышев болон Виктор Подобный нарыг Буряковын нэгэн адил Оросын тагнуулчид байсан хэмээн буруутгажээ. Спорышев, Подобный нар одоогоор АНУ-аас гарч өөр оронд байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: