sonin.mn

Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсгээс Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр иргэдийн дунд цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэг ирэх хоёрдугаар сарын нэгний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд саналаа 62263034 дугаарын утсаар  болон maya@mol.gov.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой юм.

Шинээр боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл нь нийт 13 бүлэг, 128 зүйлтэй юм. Хуулийн төсөлд хамтын хэлэлцээ, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, норм, ажил амралтын цаг, зарим онцлог бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргааны зохицуулалтыг тусгасан байна. Мөн хөдөлмөрийн дотоод журам, сахилга, эд хөрөнгийн хариуцлага, удирдлага, хяналттай холбоотой зохицуулалт, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага зэргийг тусгажээ.

Б.Туул

Эх сурвалж: