sonin.mn

Бээжин хотын иргэдийн хуралд,  хотын дарга Ван Аньшун агаарын бохирдол, хүн амын өсөлтийн асуудал нь  хотын өмнө  тулгамдаж буйг онцлов. Агаарын бохирдлыг бууруулах үүднээс 392 компанийг хааж, 476000 хуучирсан авто хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглож, 66000 га ногоон байгууламж байгуулсан боловч  агаарын бохирдол төлөвлөсөн хэмжээнд буураагүйг хотын дарга хүлээн зөвшөөрчөө.

Тэрээр “2015 онд хотын  ойр нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийн нүүрсний хэрэглээг бууруулж, зөөлөн нүүрсийг хатуу нүүрсээр  орлуулах зэргээр Байгаль орчин хамгаалах тухай хуулийг хатуу хэрэгжүүлж, 200000 хуучин машиныг устгаж, 600 га ногоон байгууламж байгуулахаар төлөвлөж байна” гэжээ.  


Д.Энхчимэг /Бээжин/

Эх сурвалж: