sonin.mn

  Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Монгол улсаас нэр бүхий зарим улсад суух  элчин сайд нарыг томилох учиртай.  Нэр дэвшигчдийг танилцуулж байна.


Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Т.Төгсбилгүүн

Товч намтар: 1974 оны 2 дугаар сарын 23-нд БНАААУ-ын Алжир хотноо төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол: 1995 онд Тайландын Сринакаринвиротын их сургууль, 1995 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, 2008 онд Австралийн Үндэсний Их Сургуулийг тус тус төгссөн.  Олон улсын харилцааны магистр зэрэгтэй. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Англи, орос, франц хэлтэй.
Ажилласан байдал:  1999-2000 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 2000-2004 онд ГХЯ-нд атташе, 2004-2007 онд Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-нд атташе, 2009-2011 онд ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт III нарийн бичгийн дарга, дэд захирал, 2011-2012 онд Австрали Улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2012 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

Бүгд найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Г.Ганболд

Товч намтар: 1957 оны 4 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотноо төрсөн.
Боловсрол: 1980 онд МУИС, 1983 онд Энэтхэгт Хинди хэлний сургууль, 1987 онд Москвагийн ОУХДС, 1994 онд Их Британийн Оксфордын их сургууль, 2001 онд Женевийн ОУХДСургуулийг тус тус төгссөн. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Англи, орос, хинди, франц хэлтэй.
Ажилласан байдал: 1980-1988 онд ГЯЯ-нд техник ажилтан, дэд атташе, атташе, 1988-1991 онд БНЭУ-д суугаа ЭСЯ-нд атташе, 1991-1996 онд I-III нарийн бичгийн дарга, 1996-2000 онд I-II нарийн бичгийн дарга, 2000-2003 онд I нарийн бигийн дарга, 2003-2005 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2005-2006 онд ГХЯ-нд дэд захирал, 2006-2009-онд АНУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн дарга, 2009-2012 онд ГХЯ-нд зөвлөх, 2012-2013 онд ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2013 оноос ГХЯ-нд Олон талт, хамтын ажиллагааны газрын захирлаар тус тус ажиллаж байна. Төрийн албанд 35 жил ажилласан бөгөөд димпломат албанд 32 жил ажиллажээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрах

Товч намтар: 1959 оны 3 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, 3 охины хамт амьдардаг.
Боловсрол: 1984 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль, 1990 онд Удирдлагын академи, 1993 онд Америкийн Нэгдсэн Улсад Аюулгүй байдлын чиглэлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны магистр. Дипломат албаны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтой. Орос, англи хэлний мэдлэгтэй.
Ажилласан байдал: 1984-1993 онд ГЯЯ-ны Азийн газар, Нэгдсэн бодлогын газарт атташе, III-I нарийн бичгийн дарга, НҮБ, олон улсын байгууллагын газрын захирлаар ажиллаж байгаад 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхийн албыг хашсан. 1997-2001 онд Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажилд тохоон томилогдон ажилласан. 2001-2003 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд ахлах багш, 2003-2006 онд Ардчилсан намын даргын зөвлөх, 2006-2008 онд Барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газрын дарга, 2008-2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын ахлах зөвлөх бөгөөд сайдын ажлын албаны даргаар тус тус ажилласан. 2013 оны 7 дугаар сараас ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байна.  Төрийн албанд 28 жил ажилласан бөгөөд дипломат албанд 17 дахь жилдээ ажиллаж байна.

Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх

Товч намтар: 1963 оны 8 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол: 1982 онд Ханой хотын их сургууль, 1991 онд ОХУ-ын гадаад хэлний дээд сургууль, 2000 онд Их Британийн Ланкастерийн Их сургуулийг Олон улсын эрх зүйн магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Англи, орос, вьетнам хэлтэй.
Ажилласан байдал: 1991-1995 онд Улаанбаатар хотод суугаа Их Британий ЭСЯ-нд орчуулагч, 1995-2000 онд ГХЯ-нд атташе, 2000-2003 онд БНЧУ-д суугаа ЭСЯ-нд III-II нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Хаанброй ХХК-нд тэргүүн дэд захирал, 2004-2006 онд Монгол шилтгээн ХХК-нд гүйцэтгэх захирал, 2006-2009 онд ГХЯ-нд II нарийн бичгийн дарга, 2009-2012 онд БНСВУ-д суугаа ЭСЯ-нд I нарийн бичгийн дарга, 2012-2014 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт зөвлөх, Төрийн захиргааны удирдлагын газарт дэд захирал, Ази, Номхон далайн орнуудын газарт захирал, 2015 оноос ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байна. Төрийн албанд 23 жил ажилласан. Дипломат ажилд 17 дахь жилдээ ажиллаж байна.

Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр

Товч намтар: 1957 оны 12 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, 2 охин, 1 хүүгийн хамт амьдардаг.
Боловсрол: 1981 онд Ленинградын Их сургуулийг дорно дахины судлаач, 1990 онд Японы Осака хотын Гадаад судлалын их сургуульд Япон судлалаар тус тус суралцаж төгссөн. 2001 онд АНУ-д цэрэг, иргэний харилцааны курсээр мэргэжил дээшлүүлсэн. Түүхийн шинжлэх ухааны доктор. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Япон, англи, орос хэлтэй.
Ажилласан байдал: 1981-1989 онд ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1990-1996 онд Дорно дахин, олон улс судлалын хүрээлэнд захирал, 1997-1998 онд ШУА-ийн Олон улсын судлалын төвд захирал, 1999-2001 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал, дэд захирал, 2002-2003 онд  ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2003-2006 онд Бээжин дэх ЭСЯ-нд зөвлөх, 2006-2009 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл үнэлгээний газарт зөвлөх, захирал, 2009 онд ГХЯ-ны Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт зөвлөх, 2009-2013 онд БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, 2013-2014 онд ГХЯ-нд Бодлого, төлөвлөлт, судалгааны газарт захирлаар тус тус ажилласан байна. Төрийн албанд 29 жил ажилласан. Дипломат ажилд 17 дахь жилдээ ажиллаж байна.

Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа

Товч намтар: 1968 оны 2 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, 1 хүү, 2 охины хамт амьдардаг.
Боловсрол: 1993 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн.  Япон Улсын ГХЯ, Итали Улсын ГХЯ, Израйль Улсын ГХЯ-ны дипломатын курсэд тус тус мэргэжил дээшлүүлсэн. Нийгмийн ухааны магистр. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Англи, орос, япон хэлтэй.
Ажилласан байдал: 1993-1996 онд БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 1996-1997 онд Гадаад харилцааны сайдын туслах, 1998-2000 онд ГХЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, атташе, 2000-2002 онд Консулын газарт атташе, 2002-2005 онд БНЭУ-д суугаа ЭСЯ-нд атташе, 2006-2010 онд ГХЯ-ны Консулын газарт III, II нарийн бичгийн дарга, дэд захирал, 2010-2013 онд ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2013 оноос ГХЯ-ны Консулын газарт дэд захирал, 2015 оноос ГХЯ-ны Консулын газарт захирлаар ажиллаж байна. Төрийн албанд 22 жил ажилласан. Дипломат албанд 19 дэх жилээ ажиллаж байна.

Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж

Товч намтар: 1970 оны 3 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, 2 хүү, 1 охины хамт амьдардаг.
Боловсрол: 1990 онд ЗСБНУкрайн Улсын Аж үйлдвэрийн сургууль, 1999 онд АНУ-ын Колорадогийн Уул Уурхайн дээд сургууль, 2004 онд АНУ-ын Уул уурхайн шинжлэх ухааны магистр, 2012 онд ИБУИНВУ-ын Кантербурийн дээд сургуулийг магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн. Орос, англи, испани хэлтэй.  
Ажилласан байдал: 1990-1995 онд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах фабрикт баяжуулагч, 2003-2005 онд Монголросцветмет нэгдэлд Ерөнхий захирлын Хөгжил хэтийн төлөв хариуцсан орлогч, 2005-2006 онд Юнигазад Ерөнхий захирал, 2007-2008 онд Энержи Ресурс ХХК-нд гүйцэтгэх захирал, 2009 онд Вояжер Голд ХХК-нд Гүйцэтгэх захирал, 2009-2013 онд Хүннү Коул ХК-нд Ерөнхий захирал, 2013 оноос Вульф Петролеум ХК-нд ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү

Товч намтар: 1973 оны 1 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотноо төрсөн. Эхнэр, 2 охины хамт амьдардаг.
Боловсрол: 1996 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, 1999 онд Шинэ-Зеланд Улсын Виктория их сургууль, 2007 онд Австрали Улсын Флиндэрсийн их сургуулийг тус тус төгссөн. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Англи, орос, турк хэлтэй.
Ажилласан байдал: 1996-2000 онд ГХЯ-нд атташе, 2000-2003 онд БНТУ-д суугаа ЭСЯ-нд атташе, III нарийн бичгийн дарга, 2003-2010 онд ГХЯ-нд III, II, I нарийн бичгийн дарга, 2010-2012 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд I нарийн бичгийн дарга, 2012-2014 онд Америк, Африкийн газрын захирал, 2015 оноос Европ, Америкийн газрын захирлаар ажиллаж байна. Төрийн албанд 19 жил ажилласан. Дипломат  ажилд 19 дэх жилдээ ажиллаж байна.