sonin.mn

" Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс зохион байгуулж буй тайван жагсаал  Чингисийн талбайд 12-14 цагт боллоо. Энэ жагсаалд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд болон нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцож үг хэлэв. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулнаас Хүннүгийн үеийн язгууртны булш олдсоор байгаа бөгөөд одоогоор хэд хэдэн булшинд малталт хийж  байна. Харин “Сентарра гоулд” компани тус булшны ойролцоо алт олборлохоор 2300 га талбайд зөвшөөрөл авсныг эсэргүүцэн иргэд, олон нийтийн хөдөлгөөн, эрдэмтэд, түүхчид, улс төрчдийн дунд багагүй маргаан үүсээд байгаа юм. Тиймээс тус сумын иргэд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн зохион байгуулж, иргэний нийгмийн хөдөлгөөнүүдтэй хамтран Чингисийн талбайд ийнхүү жагсаал зохион байгуулж, дэмжигч иргэдийн үгийг сонслоо. Жагсаалд оролцогсод хүннүгийн булшны ойролцоох нутгаас алт олборлохыг эрс эсэргүүцлээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж: