sonin.mn

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж,  Урт нэртэй хуулийн дагаж  мөрдөх  журамд өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Арвины мэдээллийг сонсов.

Бүлгийн хурлаар уг хуулийн төслийг нарийн шалгах шаардлагатай, Д.Арвин гишүүний ахалсан ажлын хэсэг учир дутагдалтай ажилласан хэмээн үзэж, УИХ-ын гишүүд Г.Уянгаар ахлуулсан ажлын хэсгийг дахин байгуулсан хэмээн тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ хэллээ.

Тэрбээр, “Урт нэртэй гэгдэх хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьт хүрэх хэрэгтэй. Тиймээс дахин ажлын хэсэг байгуулж, судлах боллоо.  Түүнчлэн энэ долоо хоногт УИХ-аар Согтууруулах ундааны  хяналтын тухай хуулийн төсөл хэлэлцэнэ. Үүний өмнө УИХ-ын  гишүүн Л.Эрдэнэчимэг Архины хяналтын тухай  хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслүүдийг судалж үзэхэд 80 хувь нь хоорондоо нийцэж байна. Тиймээс үлдсэн 20 хувийг нь нэгтгэж, нэг хууль болгох хэрэгтэй. Мөн Эдийн засгийн өршөөл үзүүлэх  тухай,  Өршөөлийн тухай хуулиудын  төслийг дэмжих нь зөв гэж үзсэн” гэлээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг