sonin.mn

Нью-Йоркын бирж дээр  Саудын арабын хаан  Абдалла нас барсан тухай мэдээлэл нийтлэгдсний дараа  дэлхийн нефтийн үнэ нэмэгджээ. Энэ тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугицгааж байна. Нэг баррель WTI брендын  үнэ Азийн  цахим арилжааан дээр  2  хувиар нэмэгдсэн бол Нью-Йоркт 3 хувиар нэмэгджээ.  Харин Вrent маркийн нефтийн үнэ хэвээр үлджээ. ОПЕК-ийн гишүүн Саудын Араб  нь дэлхийн томоохон экспортлогч юм. Тус улсын дараа ОХУ болон ОАНЭ ордог билээ.   
Өнгөрсөн  оны 6 дугаар сараас нэг баррель нефтийн үнэ хэт их олборлолтын улмаас 50 гаруй  хувиар буурчээ.   


Дэлхийн орнууд ОПЕК-ийг олборлолтоо бууруулж, үнийг дэмжинэ гэж найдаж байсан ч, Саудын Араб тэргүүтэй  нөлөө бүхий  орнууд өрсөлдөх давуу талаа хадгалахыг  илүүд үзсэн юм. Зарим шинжээчид  үүнийг   зах зээлийн ноогдлоо  хадгалж,   АНУ-ын занарын нефтийн байр суурийг сулруулах гэсэнтэй холбон үзэж буй аж.

А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг