sonin.mn



“Нам эвслүүд новшнууд гэдгээ харуулж байна. Хэдхэн бие даагч үнэнийг хэлж байна. Намын удирдлагууд Гачууртын лобид автаж худалдагджээ” гэж 2015 оны 1-р сарын 19-ны 25-р суваг телевизээр бие даагч УИХ-ын гишүүн Болорчулуун ярьлаа. Түүний энгүүн үнэн яриаг түмэн олон сэтгэл түгшин сонслоо. Гачуурт ямар гайхамшигтай байгалийн үзэсгэлэнт газар вэ.

Тэнд олон төрлийн мод, олон төрлийн ховор өвс ургамал, гайхамшигтай сайхан гол ус урсдаг тухай ярьлаа. Тэрээр Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оуютан байхдаа тэнд дадлага хийж тэр сайхан нутгийг биширч, бахархаж, талын хүнийхээ хувьд тэр сайхан хангайг хайрлан дурсаж явдгаа ярьлаа. 70 тонн алтаар үнэлшгүй их баялаг тэнд түүхийн аугаа их дурсгалууд байна. Тэнд эрхэм дээдсийн булш бунханууд байна.

Тэнд олон сайхан гол горхинууд байна. Энэ компани зөвхөн Гачууртад бус Дорнодын сайхан тал нутагт бас алт олборлох гэж байна. Аавынхаа үнэт эд зүйлсийг архинд орсон арчаагүй нэгэн архины мөнгөөр өгөх гэж байгаа юм шиг энэ сайхан ордуудыг өгөх гэж байна гэж харамсан ярьлаа. Лобинд автсан, авилгалд идэгдсэн нам төрийн удирдлагуудыг тэрээр сэтгэл халаглан ярьлаа.

Тэрээр уг нь улс төрд орохыг хүсэхгүй байжээ. Гэвч дээгүүрээ ямар муухай хуйвалдаан хийж Оюутолгойг олон улсын луйвар дээрэм, хуйвалдаан болгож байгааг хараад нэр дэвшихээр шийджээ. 2-3 тэрбум төгрөг хаяж, УИХ-ын гишүүн болдог гэдгийг гайхаж байна. Би бол 220 сая төгрөг зарлагдаж 160 саяыг нь цалинд өгч, бусдыг нь хэвлэл мэдээлэл, тойргоороо тойрч явах зардалд гаргасан гэж хэллээ.

Эх сурвалж: "Хөх толбо"