sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Ерөнхийлөгч Барак Обама Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг гуравдугаар сард АНУ-д айлчлах үеэр түүнтэй уулзахгүй гэж Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Бернадетт Михан мэдээлжээ. “Олон жилийн туршлага, зарчмын дагуу Ерөнхийлөгч улс оронд нь сонгууль болох гэж буй аливаа  улсын төрийн тэргүүн болон нэр дэвшигчтэй уулздаггүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Израильд гуравдугаар сарын 17-нд парламентын ээлжит бус сонгууль болох аж. Нетаньяху АНУ-д айлчилж, Ираны “цөмийн хөтөлбөрийн” талаар Конгресст  үг хэлнэ гэж Бүгд Найрамдах намын төлөөлөгчид мэдээлжээ.

АНУ-д айлчлахаа Израилийн Ерөнхий сайд пүрэв гарагт нотолсон бөгөөд айлчлах урилгыг Конгрессын хоёр танхимаас хоёулангаас нь авсан гэж хэлсэн байна. Нетаньяху Америкийн парламентын хоёр танхимд гурав дахь удаагаа үг хэлэх ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: