sonin.mn

БЕРЛИН. /NHK/. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо Европын Төв банк /ЕТБ/ танилцуулсан хэдий ч эдийн засгийн шинэчлэлийг орхигдуулахгүй байхыг Европын орнуудын удирдагчдаас Германы Канцлер Ангела Меркель хүслээ. Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Меркель пүрэв гарагт үг хэлжээ.

Еврогийн бүсийн эдийн засгийг хэдэн зуун тэрбум еврогоор хөхиүлэн дэмжихээр ЕТБ шийдсэнийг тэрбээр мөн хөндөн "ЕТБ-ны хэрэгжүүлж буй хөтөлбөрийг үл харгалзан эдийн засгаа бодитоор өсгөх арга хэмжээг улс төрчид авах хэрэгтэй" гэжээ. Түүний хэлснээр, Европын засгийн газруудын хувьд эдийн засагтаа шинэчлэлт хийхийн тулд илүү шийдэмгий алхам хийх нь чухал байна.

Г.Доржханд